- InvesCore Capital
- Posts
- Хадгаламжаас өндөр ам.долларын бонд
Хадгаламжаас өндөр ам.долларын бонд
“МИК ОССК” ХХК-ийн Хулан ам.долларын бондын өгөөж 10-12 хувьтай байна. Энэ нь Монгол Улсын Засгийн Газрын бонд, компанийн бонд болон ам.долларын хадгаламжаас өндөр өгөөжтэй байгаа юм.
АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖ ХҮРТЬЕ
Инвескор Капиталын зүгээс ам.долларын өндөр өгөөжтэй бондын талаар харилцагч та бүхэндээ анализ мэдээг хүргэж байна. Мөн зөвхөн өөрийн компанийн харилцагчдадаа зориулсан уян хатан нөхцөлийг санал болгоё. Та бидэнтэй холбогдоно уу!!! Утас: 8877-7408, 8877-7432
“МИК” ХУЛАН БОНД
МИК гэдэг нь Монголын Ипотекийн Корпораци гэдэг нэрийн товчлол юм. МИК-ийн толгой компани нь МИК Холдинг ХК бөгөөд 2015 онд IPO хийж Монголын Хөрөнгийн Биржд бүртгэлтэй нээлттэй компани болсон юм. Тэгвэл тус компанийн охин компани болох МИК ОССК ХХК нь гадаадын зах зээлд 2019 онд “Өүлэн” (9.75%), 2021 онд “Бөртэ” (8.85%) зэрэг ам.долларын бондуудыг амжилттай босгож, эргэн төлж байсан арвин их туршлагатай компани юм. Харин 2024 онд МИК “Хулан” (11.50%) бондыг амжилттай зах зээлд гаргасан нь хөрөнгө оруулагчдын дунд эрэлт өндөртэй байна. Тус бондын өгөөж нь ижил төстэй дотоодын ам.долларын бондуудын өгөөжөөс 2-3 хувиар, Засгийн Газрын бондуудын өгөөжөөс 4-5 хувиар өндөр байна.
Өгөөж жилийн 10-12 хувь
Хүү төлөх давтамж 6 сар тутам
Зах зээлээс худалдан авах доод дүн 200,000 ам.доллар
Инвескор Капиталын харилцагч бол худалдан авах доод дүн 10,000 ам.доллар
Эх сурвалж: Bloomberg
СОНГУУЛЬ БА АМ.ДОЛЛАР
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн жил ам.долларын ханшийг хүчээр барьдаг гэх яриа бий. Тэгвэл доорх зурагт 2008 оноос хойших ам.доллартой харьцах төгрөгийн (USD/MNT) ханшийг харуулсан бөгөөд тодруулсан хэсгүүд нь сонгуулийн жилийн ханшийн үзүүлэлт юм. Тус зурагт 2008, 2012, 2016 оны сонгуулийн дараа ам.долларын ханш өссөнийг харуулсан бөгөөд үүнийг шараар тодруулсан. Харин 2020 оны цар тахлын жил АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ хурдацтай бууруулсан тул ам.доллар төгрөгийн эсрэг тогтвортой байсан юм. Өмнөх 3-н сонгуулийн дүр зургаас харахад сонгуулийн дараа ам.долларын ханш чангарч төгрөг сулардаг жишиг тогтсон байгаа нь ажиглагдаж байна. Харин энэ сонгуулийн дараа төгрөгийн ханш сулрах уу, чангарах уу?
Эх сурвалж: Bloomberg
“МИК” ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Монгол Улсад 2003 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөр эхэлснээр арилжааны банкнуудаар дамжуулан анхны орон сууцны зээл олгогдож эхэлж байсан. Улмаар Монгол Улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Монголбанк нь арилжааны банкнуудтай хамтран Монголын Ипотекийн Корпораци ХХК-ийг үүсгэн байгуулж байв.
“МИК”-ИЙН ЗОРИЛГО
МИК нь Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд орон сууц санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг худалдан авч ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах, банкнуудын хөрвөх чадварыг сайжруулах, шинээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор зах зээлийн хүүтэй ипотекийн зээлийн багцыг худалдан авах зэрэг үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
КОМПАНИЙН БИЗНЕСИЙН ЗАГВАР
МИК нь арилжааны банкнуудаас шалгуур хангасан, хугацаа хэтрээгүй ипотекийн зээлүүдийг үл буцах нөхцөлтэйгөөр худалдан авдаг. Үүний дараа өөрийн тусгай зориулалтын компаниудаар дамжуулан ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр баталгаажсан бонд гаргаж, мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлдэг. Тус мөнгөн хөрөнгөөр дахин арилжааны банкнуудаас шинээр зээл худалдаж авах замаар орон сууцны санхүүжилтийг дэмждэг.
Эх сурвалж: Ikon.mn
Мөн МИК нь арилжааны банкнуудаас буцаах нөхцөлтэйгөөр Орон Сууцны Зээлийг худалдан авч банкнуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, шинээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгодог. Буцаах нөхцөлтэй худалдан авсан Орон Сууцны Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, чанаргүй зээл болсон тохиолдолд арилжааны банк тухайн зээлийг буцаан худалдан авах эсвэл ойролцоо дүнтэй, ижил нөхцөлтэй, шалгуур хангасан зээлээр солих үүргийг хүлээдэг. Ингэснээр тухайн зээлийн эрсдэлийг арилжааны банк бүрэн хариуцдаг тул худалдан авагч МИК-г эрсдэлээс тусгаарладаг зохицуулалттай.
КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД
“МИК Холдинг” ХК-ийн хувьцааг төр болон хувийн хэвшил хамтран эзэмшдэг бөгөөд энэ компани нь “МИК ОССК” ХХК буюу МИК-ийг 100 хувь эзэмшдэг толгой компани юм. Тиймээс МИК-ийн олон улсад гаргасан ам.долларын бондыг толгой компани болох “МИК Холдинг” ХК батлан дааж байгаа нь тус бондын ард төр, системийн топ банкнууд байгаатай адил юм. Өөрөөр хэлбэл баталгаа нь найдвартай байна.
Эх сурвалж: Монголын Ипотекийн Корпораци
ӨМНӨХ БОНД ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын “Өүлэн” бондыг МИК 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр гаргаж 2022 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр дахин санхүүжүүлсэн байна. Энэхүү бондын жилийн купон нь 9.75 хувь байсан бөгөөд доорх зурагт бондын ханшийн түүхэн мэдээллийг тусгасан болно. Бондын ханш 2020 оны эхны улиралд өндөр хэмжээгээр унасан нь дэлхийд “Covid-19” цар тахал дэгдсэнтэй холбоотой юм. “Өүлэн” бондын хувьд бусад компанийн бондуудтай харьцуулахад цар тахлын нөлөөллөөс хурдан гарч ханшийн хувьд эргэн өсөлтийг үзүүлжээ.
Эх сурвалж: Bloomberg
2021 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “Өүлэн” бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор 250 сая ам.долларын “Бөртэ” бондыг МИК олон улсын зах зээлд амжилттай гаргаж 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дахин санхүүжүүлсэн байна. Тус бондын жилийн купон нь 8.85 хувь байсан ба доорх зурагт ханшийн түүхэн мэдээллийг тусгав. Тус бондын үнэ 2022 оны 11 дүгээр сард унасан нь АНУ-д бодлогын хүү өссөнтэй холбоотой бөгөөд уг үйл явдлын нөлөөгөөр гадны сангууд хөгжиж буй улсын бондуудыг эрсдэлтэй гэж үзэн ихээр зарж бондын үнэ унажээ. Гэвч “Бөртэ” бондын үнэ уналтаас маш хурдан сэргэсэн бөгөөд хөрөнгө оруулагчид тус бондыг өндрөөр үнэлж дахин худалдан авсан байна.
Эх сурвалж: Bloomberg