• InvesCore Capital
  • Posts
  • Үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах тухай

Үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах тухай

2023.11.10-ны өдөр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд УИХ-с өөрчлөлт оруулж баталсны дагуу Сангийн яамнаас "Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам"-ын зохицуулалт батлагдсан байна. Тухайн хууль болон журмыг хуулийн дагуу 2024.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсныг мэдээлж байна.

Тодруулбал 2024.07.01-ний өдрөөс эхэлж хөрөнгө оруулагч та Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг ашигтай борлуулсны орлогод ногдох 10%-ын албан татварыг 2024-2026 ОНД 90%-ИАР ХӨНГӨЛЖ 1%-ИАР ТООЦОХ, 2027-2029 ОНД 50%-ИАР ХӨНГӨЛЖ 5%-ИАР ТУС ТУС ТООЦУУЛАН СУУТГУУЛАХ юм. 

Албан татвар суутган төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.1.3-д заасны дагуу үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах албан татварыг суутган ногдуулахдаа жигнэсэн дундаж өртгийн аргыг баримтална.

ЖИГНЭСЭН ДУНДАЖ ӨРТГИЙГ ДАРААХ ТОМЬЁОЛЛЫН ДАГУУ ТООЦООЛНО:

Татвар төлөгдөх дүн = [(Зарсан нэгж үнэ Зарсан тоо ширхэг - Жигнэсэн Дундаж Өртөг Зарсан тоо ширхэг)-Худалдан авахад төлсөн шимтгэл )]*татварын хувь

Жишээ 1:

Иргэн Б “А" ХК-ийн хувьцааг 1,011 төгрөгөөр 50 ширхэг, 1,027 төгрөгөөр 50 ширхгийг худалдан авсан. Дараа нь уг хувьцааны ширхэг бүрийг 1,030 төгрөгөөр зарсан ба үнэт цаасны компанийн шимтгэл 1%, татварын хувь хэмжээ 1% (90% хөнгөлөгдсөн) бол жигнэсэн дундаж өртөг, үнэт цаасны компанийн шимтгэл болон татвар төлөгдөх дүн дараах байдлаар тооцогдоно:

Жигнэсэн дундаж өртөг: (1,011₮*50+1,027₮*50)/(50+50)=1,019₮

Үнэт цаасны компанид худалдан авахад төлсөн шимтгэл: (1,011₮*50+1,027₮*50)*1%=1,019₮

Татвар төлөгдөх дүн: [(1,030₮*100-1,019₮*100)-1,019₮)]*1%=0.81₮

 Жишээ 2:

Иргэн Б “Х" ХК-ийн хувьцааг 1,011 төгрөгөөр 50 ширхэг, 1,027 төгрөгөөр 50 ширхгийг худалдан авсан. Дараа нь уг хувьцааны ширхэг бүрийг 1,010 төгрөгөөр зарсан ба үнэт цаасны компанийн шимтгэл 1 %, татварын хувь хэмжээ 1% (90% хөнгөлөгдсөн) бол жигнэсэн дундаж өртөг, үнэт цаасны компанийн шимтгэл болон татвар төлөгдөх дүн дараах байдлаар тооцогдоно: 

 Жигнэсэн дундаж өртөг: (1,011₮*50+1,027₮*50)/(50+50)=1,019₮

Үнэт цаасны компанид худалдан авахад төлсөн шимтгэл: (1,011₮*50+1,027₮*50)*1%=1,019₮

Татвар төлөгдөх дүн: [(1,010₮*100-1,019₮*100)-1,019₮]*1%=(-19.19₮) буюу татвар төлөхгүй.

Жишээ 3:

Иргэн Б “С" ХК-ийн хувьцааг 1,011 төгрөгөөр 50 ширхгийг өмнөх онд үнэт цаасны компанийн шимтгэл 3% байхад худалдан авсан. Энэ онд 1,027 төгрөгөөр 50 ширхгийг үнэт цаасны компанийн шимтгэл 1% байхад худалдан авсан. Дараа нь уг хувьцаагаа нэг бүр нь 1,040 төгрөгөөр зарсан, татварын хувь хэмжээ 1% (90% хөнгөлөгдсөн) бол жигнэсэн дундаж өртөг, үнэт цаасны компанийн шимтгэл болон татвар төлөгдөх дүн дараах байдлаар тооцогдоно:

Жигнэсэн дундаж өртөг: (1,011₮*50+1,027₮*50)/(50+50)=1,019₮

Үнэт цаасны компанид худалдан авахад төлсөн шимтгэл: (1,011₮*50)*3%+(1,027₮*50)*1%=2,030₮

Татвар төлөгдөх дүн: [(1,040₮*100-1,019₮*100)-2,030₮]*1%=0.7₮