Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д шинээр нэмэгдсэн ажлын байрны (NFP) тоон үзүүлэлт гарч хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 1.92 хувийн өсөлттэй арилжаалагдсан байна.

GLOBAL NEWS

АНУ-Д АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭВ

Өнгөрсөн 6 дугаар сард АНУ-д шинээр 206-н мянган ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин 4.1 хувьд хүрсэн байна. Харин шинжээчдийн таамаглалаар АНУ-д шинээр 191,000 ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин 4 хувьтай гарах байв. Тус мэдээний дараа АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах хугацааг наашлуулна гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ФРАНЦЫН СОНГУУЛЬ ДУУСАВ

Францын Үндэсний Ассемблэй буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн хоёр шатны санал хураалт дуусаж санал тооллого явагдаж байна. Санал асуулгын Elabe фирмийн тооцоолсноор Үндэсний Ассемблэйн 577-н суудлын, 184-186 суудлыг Францын хэт-зүүний үзэлт намуудын нэгдэл “Шинэ Ардын Фронт” эвсэл, 160-162 суудлыг Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам, үлдсэн 141-143 суудлыг хэт-барууны үзэлт “Үндэсний Ралли” буюу Марин Ле Пенийн нам авсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

NVIDIA ӨСӨХ ҮҮ

Харилцаа холбоо болон технологийн салбарт төвлөрсөн судалгаа хийдэг АНУ-ын New Street Research компани, технологийн Nvidia (NASDAQ:NVDA) компанийн хувьцаанд өгсөн үнэлгээгээ бууруулж Buy саналаас Hold болгосон байна. Buy санал нь тухайн компанийн хувьцаа ирээдүйд өсөх боломжтойг илтгэдэг бол Hold нь тодорхой бус байдлыг илтгэдэг билээ. Энэ жилийн хувьд Nvidia компанийн хувьцааны өсөлт хангалттай өндөр түвшинд хүрсэн гэж New Street Research үзэж тус үнэлгээг хийжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: Bloomberg

DOMESTIC NEWS

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжил” сэдвээр тус чуулганыг эхлүүлсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БОГД БАНК НОГДОЛ АШИГ ТАРААНА

"Богд Банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн 2024 оны эхний хагас жилийн татварын дараах цэвэр ашгийн 25 хувьтай тэнцэх дүн болох 3.7 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэ нь нэгж хувьцаанд 3.00 төгрөгийн ногдол ашиг болж байгаа бөгөөд мөнгөн хэлбэрээр хуваарилна гэв. 7 дугаар сарын 5-ны хаалтын ханшаар тооцоход “Богд Банк ХК”-ийн эхний хагас жилийн ногдол ашгийн өгөөж 3.78 хувь байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг CSI 300 индекс энэ онд 0.23 хувийн уналттай арилжаалагдаж байгаа бол АНУ-ын хөрөнгийн зах зээлийн Nasdaq Composite индекс 22.26 хувийн өсөлттэй арилжаалагдаж байна. CSI 300 индекс нь Шанхайн болон Шэньжэний хөрөнгийн биржэд арилжаалагдаж буй зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч 300-н хувьцааг жинлэдэг бол Nasdaq Composite индекс нь АНУ-ын Nasdaq хөрөнгийн биржид бүртгэлтэй 2,500 гаруй компанийг дагадаг технологийн салбарын өргөн хүрээний индекс юм. Энэхүү хоёр индексийн өсөлт энэ оны эхнээс ялгаатай байгаа нь Хятадын зах зээлд Nvidia-тай адил 2 дахин өсөлт үзүүлсэн том компани байхгүй, мөн эдийн засгийн үзүүлэлт, компанийн тайлангийн үзүүлэлтүүд ялгаатай байгаагаас шалтгаалсан гэж шинжээчид тайлбарлаж байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Пүрэв гарагт Их Британийн 5 дугаар сарын ДНБ-ын тоо мэдээ болон АНУ-ын 6 дугаар сарын инфляцын тоо мэдээ гарна.

  • Баасан гарагт АНУ-ын 6 дугаар сарын үйлдвэрлэгчийн үнийн индексийн тоо мэдээ гарна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ