- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын бодлогын хүүгийн шийдвэр гарч АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс өсөлттэй арилжаалагдсан байна.
GLOBAL NEWS
АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРАВ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан [ХНС] хуралдаж бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр нь үлдээв. Хурлын үеэр ХНС-ын тэргүүн Джером Пауэлл мэдэгдэхдээ “Инфляцтай холбоотой тоо мэдээллүүд хүлээлтээс өндөр гарч, бодлогын хүүг бууруулахад хангалттай нотолгоо бидэнд байхгүйн улмаас хүүг хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргалаа. Төвбанкны зорилт инфляцыг 2 хувьд хүргэх бөгөөд зорилт биелэхэд шаардлагатай тоон мэдээ үзүүлэлтийг бид харахыг хүсэж байна. Мөн цаашид хүү өсөх магадлал бага байгаа гэв”. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
Эх сурвалж: Bloomberg
ХОНГКОНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ БАЙНА.
2024 оны 4 дүгээр сард Хонгконгийн хөрөнгийн зах зээлийн жишиг Hang Seng индекс 7 хувиар өсөж 17,719 нэгжид хүрсэн бөгөөд 1 дүгээр сарын доод түвшнээс тус индекс 20 гаруй хувиар сэргэснээр техник шинжээчдийн нэрлэдэг “Бух зах зээл”-ийн үзүүлэлт болж байна. Мөн сүүлийн гурван сар дараалан Хонгконгийн хөрөнгийн зах зээлд мөнгөний орох урсгал, гарах урсгалаас давсан дүнтэй гарсан ба 4 дүгээр сард цэврээр 831 сая ам.долларын хөрөнгө оруулалт Хонгконгийн хөрөнгийн зах зээлд шингэсэн байна. 2024 он гарснаар БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, эрх баригчид зах зээлийг дэмжих идэвхтэй бодлого баримталж байгаа учир дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд Хятадын зах зээлийн хувьцааг худалдан авч үр дүнд нь хөрөнгийн зах зээл өсөж байгаа аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
TESLA КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨЛТТЭЙ БАЙНА.
АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla.inc компанийн хувьцаа 4.22-4.29 хугацаанд 43 хүртэлх хувиар өссөн байна. Хэдийгээр сүүлийн үед гарч буй компанийн борлуулалттай холбоотой тоо мэдээ уналттай байгаа хэдий ч тус компани стратегийн шинэчлэл хийж байгаа нь хувьцааны ханшийг өсгөх үндсэн суурь мэдээ болжээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нь Хятадын Ерөнхий Сайд Ли Чантай уулзсан бөгөөд уулзалтын үеэр “Full Self-Driving” буюу цахилгаан автомашины бие даасан жолоодлогын үйл явц болон холбогдох туршилтын зөвшөөрлийн талаар ярилцсан байна. Мөн Маскийг Хятадад зочлохтой зэрэгцээд Tesla болон Хятадын хиймэл оюун ухааны тэргүүлэгч Baidu компани бие даасан жолоодлого дээр Tesla-тай хамтрах тухай мэдээ гарсан. Энэ нь цахилгаан автомашины үнийн дайн гүнзгийрч буй энэ үед Tesla компани технологийн дэвшлийг ашиглан борлуулалтаа өсгөж, ашигт ажиллагаагаа сайжруулах стратегийн нүүдэл гэж шинжээчид үзэж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
VOYAGE ЦЭВЭР УСЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ “ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛНО.
Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж ХК-ийн холбогдох тогтоолын дагуу “Эм жи эл акуа” ХХК буюу бидний мэдэхээр Voyage цэвэр усыг үйлдвэрлэгч компанийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн 2 дугаар ангилалт бүртгэлээ.
Үнэт цаасны нэр: "Эм жи эл акуа" ХК
Үнэт цаасны үсгэн код: MGLA
Үнэт цаасны төрөл: Энгийн хувьцаа
Нийт эргэлтэд гаргасан энгийн хувьцааны тоо ширхэг: 240,000,000 ширхэг
Нийтэд санал болгох эзэмшлийн хувь: 26.73%
Анхдагч зах зээлд санал болгох үнэ: 174 төгрөг
Нэмж гаргах хувьцааны тоо ширхэг: 87,555,616
Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо ширхэг: 327,555,616
Стратегийн хөрөнгө оруулагчдад: 80% хүртэл буюу 70,044,492 ширхэг хүртэл
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад: 20% ба түүнээс дээш буюу 17,511,124 ба түүнээс дээш ширхэг
Татан төвлөрүүлэх дүн: 15,234,677,184 төгрөг
“Эм жи эл акуа” ХХК-ийн хувьцааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Инвескор капитал ҮЦК" ХХК ажиллаж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ. Анхны өдрийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 22.35 хувийн зэсийн агуулгатай нийт 3,000 нойтон метр тонн буюу 2,718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаалжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Li Auto, Xpeng, Nio зэрэг БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч старт-ап компаниудын 4 дүгээр сарын борлуулалтын тайлан мэдээ гарсан байна. 2024 оны 4 дугээр сард Бээжинд төвтэй Li Auto компанийн борлуулалт өмнөх сараас 11 хувиар буурч 25,787 ширхэгт хүрсэн бол 2024 оны эхний дөрвөн сарын нийлбэр дүнгээр Li Auto компанийн борлуулалт 106,187 нэгжид хүрч жилийн өмнөх мөн үеэс 35.6 хувиар өсжээ. Харин 4 дүгээр сард Хятадын Гуанжоу-д төвтэй Xpeng компанийн борлуулсан автомашины тоо хэмжээ өмнөх сараас 4 хувиар өсөж 9,393 нэгжид хүрсэн бол 2024 оны эхний дөрвөн сард тус компани 31,214 ширхэг автомашин борлуулж жилийн 23 хувийн өсөлтийг бий болгожээ. Старт-ап компаниудаас борлуулалтын хамгийн өндөр өсөлтийг Хятадын Шанхайд төвтэй Nio компани бий болгосон бөгөөд 4 дүгээр сард компанийн борлуулалт өмнөх сараас 31.6 хувиар өсөж 15,620 ширхэгт хүржээ. Харин 2024 оны эхний 4 сард Nio нийт 45,673 автомашин борлуулж жилийн 21 хувийн өсөлтийг бий болгосон байна. Дээрх борлуулалтын тоо мэдээ гарсан 4 дүгээр сард Хятадад цахилгаан автомашины үнийн дайн гүнзгийрсэн үе байсан ба энэ үед дээрх компаниудын борлуулалт өсөлттэй байгаа нь хувьцааны ханшид эергээр нөлөөлсөн байна.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийн Мягмар гарагт Австралийн Төвбанк бодлогын хүүгийн шийдвэрийг зарлана.
Пүрэв гарагт Английн Төвбанк бодлогын хүүгийн шийдвэрийг зарлана.
Баасан гарагт Их Британийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний тоо мэдээ гарах хуваарьтай байна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Уоррен Баффетын Apple компанид хийсэн хөрөнгө оруулалт.
АНУ-ын бондын зах зээлд юу болж байна вэ?
Европын Төвбанк бодлогын хүүгээ бууруулах уу.
Sony Pictures компани Paramount Global компанийн ТУЗ-д захидал илгээв.
Carvana компанийн хувьцаа 30 гаруй хувиар өсөв.