Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 7 дугаар сарын ажилгүйдлийн түвшин үзүүлэлт 4.3 хувьд хүрч нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 2.6 хувиар унасан байна.

GLOBAL NEWS

АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮ ХЭВЭЭР ҮЛДЭВ

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) тэргүүлэгчид хуралдаж бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр нь хадгаллаа. Хурлын үеэр ХНС-ын тэргүүн Ж.Пауэлл мэдэгдэхдээ эдийн засаг суларч бодлогын хүүг бууруулах тохиромжтой үе ойртсон бөгөөд 9 сард ХНС бодлогын хүүг бууруулах талаар нухацтай авч үзнэ гэв. Хурлын дараа хөрөнгийн зах зээлийн оролцогчид бодлогын хүүг 9 дүгээр сард бууруулах магадлалыг 75 хувьд хүртэл нэмэгдүүлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ БА ДАЙН

Ираны нийслэл Тегеран хотод Хамас зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Исмаил Хание халдлагад өртөж нас барлаа. Уг ажиллагааг Израилын тусгай хүчнийхэн АНУ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан гэж Ираны тал буруутгасан бөгөөд хариу довтлох талаар хэлэлцэж байна. Харин АНУ, Израилын талаас энэ талаар дорвитой мэдээлэл хийгээгүй бөгөөд Иранаас ирэх довтолгоонд бэлтгэж байна гэв. Мөн өнгөрсөн баасан гарагт АНУ-ын эрх баригчид Ойрх-Дорнодод болох зэвсэгт мөргөлдөөнд бэлэн байх үүднээс тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоц, нэмэлт сөнөөгч онгоцнуудыг байрлуулна гэж мэдэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

APPLE КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

АНУ-ын технологийн Apple (NASDAQ:AAPL) компани өнгөрсөн улиралд 85.78 тэрбум ам.долларын борлуулалт хийж нэгж хувьцаанд 1.4 ам.долларын ашигтай ажилласан байна. Харин шинжээчдийн таамаглалаар Apple компани 84.53 тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэгж хувьцаанд 1.35 ам.долларын ашигтай ажиллах байв. Түүнчлэн, iPhone-ийн борлуулалт өнгөрсөн улиралд 39.3 тэрбум ам.долларт хүрч компанийн нийт борлуулалтын 46 хувийг бүрдүүлжээ. Тайлангийн хурлын үеэр компанийн санхүү хариуцсан захирал Лука Маестри ирэх улиралд борлуулалт энэ улирлынхтай адил өсөх таамаглалтай байгаа гэв. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: Bloomberg

DOMESTIC NEWS

СИСТЕМИЙН ТОП-5 БАНКНЫ АШИГ ӨСӨВ

Системийн нөлөө бүхий 5 банкны татварын дараах цэвэр ашиг 2024 оны эхний хагас жилийн байдлаар 867.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 59 хувиар өсжээ.

  • Голомт банкны татварын дараах цэвэр ашиг 273.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 249.1 хувиар,

  • ХХБ-ны цэвэр ашиг 174.1 тэрбум төгрөгт хүрч 89 хувиар,

  • Хас банкных 85.3 тэрбум төгрөг болж, 37,2 хувиар,

  • ХААН банкных 290.4 тэрбум төгрөгт хүрч, 6.8 хувиар,

  • Төрийн банкных 44.8 тэрбум төгрөг болж, 6.3 хувиар тус тус өсөв.

(Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

“АПУ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 55.00 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталжээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 8-р сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосон байна. АПУ ХК-ийн хагас жилийн хувьцааны ногдол ашгийн өгөөжийг 8/2-ны өдрийн хаалтын ханшаар тооцоход 5.5 хувьтай байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларч, шинээр нэмэгдсэн ажлын байрны тоон үзүүлэлт сүүлийн 12 сарын дундаж 215,000-аас бага гарав. Тодруулбал, АНУ-д 7 дугаар сард шинээр 114,000 ажлын байр нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 4.3 хувьд хүрсэн байна. Харин шинжээчдийн таамаглалаар 7 дугаар сард шинээр 185,000 ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 4.1 хувьд хүрэх хүлээлттэй байв. Мөн 1 цагт ногдох дундаж цалингийн хэмжээ шинжээчдийн таамагласан жилийн 3.7 хувийн өсөлтөд хүрэлгүй 3.6 хувийн өсөлттэй гарав. Энэ нь инфляцад цалингийн өсөлтийн нөлөө орох магадлалыг бууруулсан байна. Түүнчлэн, ажилгүйдлийн түвшний сүүлийн гурван сарын дундаж, сүүлийн 12 сарын доод түвшнээс 50 нэгжээр өсөхөд АНУ-ын эдийн засагт хямрал болдог гэх түүхэн үзүүлэлт бий. Үүнийг ХНС-ын тэргүүлэгч асан Сахмын нэрээр нэрлэсэн билээ. Харин энэ удаа ажилгүйдлийн түвшин өсөлттэй гарч Сахмын дүрмийн бүс давтагдсан байна. Ингэснээр АНУ-д өмнөх үеүдтэй адил хямрал болох магадлалтай гэж хөрөнгө оруулагчид үзэн, хөрөнгийн зах зээлийн индексүүд уналттай арилжаалагдсан байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Даваа гарагт 7 дугаар сарын АНУ-ын S&P Global Services PMI үзүүлэлт гарна.

  • Мягмар гарагт Австралийн Төвбанк бодлогын хүүгийн шийдвэрийг зарлана.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Berkshire Hathaway-ийн мөнгөн хөрөнгө өсөж байна.

  • Японы хөрөнгийн зах зээл түүхэн уналтыг хийв.

  • Крипто зах зээлийн үнэлгээ 270 тэрбум ам.доллароор буурав.

  • Юань ба ам.доллар.

  • Тэрбумтан хөрөнгө оруулагч Билл Акман юу ярив?