Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 12 дугаар сарын инфляцын түвшин шинжээчдийн таамаглалаас өндөр гарч Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулж эхлэх хугацаа хойшлох магадлалтай гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

GLOBAL NEWS

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЙЛАНГИЙН УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын 2023 оны 4 дүгээр улирлын тайлангууд гарч эхэллээ. АНУ-ын санхүүгийн дата, программ хангамжийн Factset компанийн таамаглалаар S&P 500 индексэд бүртгэлтэй компаниудын нэгж хувьцаанд ногдох ашиг өнгөрсөн оны 4 дүгээр улиралд дунджаар 1.3 хувиар өссөн байх магадлалтай байна. Мөн S&P 500 индексийн 11-н секторын 5-н сектор нь өнгөрсөн улиралд өсөлттэй байна гэж Factset мэдээлсэн ба хэрэглээний гол нэрийн барааны салбарын компаниуд S&P 500 индексийг өсөлтөөр тэргүүлэх магадлалтай бол харилцаа холбоо, нийтийн аж ахуйн салбарын компаниудын ашиг нэмэгдэх төлөвтэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ЫН ИНФЛЯЦ ӨСЛӨӨ.

2023 оны 12 дугаар сард АНУ-ын инфляц жилийн өмнөх мөн үеэс 3.4 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өсөж шинжээчдийн таамагласан жилийн 3.2 хувийн өсөлтөөс давсан дүнтэй гарав. Инфляцын өсөлтөд нөлөөлсөн голлох бараа бүтээгдэхүүнд түрээсийн төлбөр, автомашины даатгал, шүдний эмчийн үзлэг орсон байна. CME группийн FedWatch Tool дээрх тоо баримтаас харахад энэ оны 3 дугаар сард АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.25 хувиар бууруулах магадлалыг 73.2 хувь байна гэж хөрөнгө оруулагчид хүлээж байгаа аж. Харин инфляцын мэдээ гарсны дараа Төвбанк бодлогын хүүг бууруулах хугацаа хойшлох магадлалтай гэж Кливлэндийн ХНС-ын ерөнхийлөгч Лоретта Местер мэдэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо

БНХАУ-ЫН ЭКСПОРТ ХҮЛЭЭЛТЭЭС ӨНДӨР ГАРАВ.

БНХАУ-ын экспорт 2023 оны 12 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 2.3 хувиар өсөж Reuters мэдээллийн агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын дундаж таамаглал болох жилийн 1.7 хувийн өсөлтөөс өндөр гарсан байна. Харин 2023 онд Хятадын экспорт 4.6 хувиар, импорт 5.5 хувиар буурсан ба дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан энэ үед худалдааны томоохон түншүүдтэй хийж буй Хятадын худалдаа буурч байгаа нь үүнд нөлөөлжээ. Өнгөрсөн онд Хятадын бүс нутгийн худалдааны хамгийн том түнш нь Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбооны орнууд байсан бол Европын Холбооны орнууд түүний дараа орсон байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Европын Холбооны худалдааны танхим, Их Британийн худалдааны танхим зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь хуулийн төслөөр бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, 60 орчим саналыг хууль санаачлагчдад хүргүүлсэн бөгөөд зарим санал хуулийн төсөлд тусгагдаж орсныг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин мэдээлсэн. Тэрээр “...Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгааны үр дүнгээс хөрөнгө оруулагчдыг дэмжих хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал” гэж мэдэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

"МИК ОССК" ХХК 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАВ.

МИК ОССК ХХК (МИК) нь 225,000,000 ам.долларын үнийн дүн бүхий “Хулан” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалсан ба бондыг гаргахдаа Deutsche Bank AG” болон “Korea Investment & Securities Asia Limited” компаниудтай хамтарсан байна. Хулан бондын нийт дүнгийн 80.37 хувийг "Reg S Notes" буюу 2021 онд олон улсын зах зээлд гаргасан бонд эзэмшигчид солилцооны журмаар эзэлж байгаа ба нийт дүн нь 170,431,000 ам.доллар байгаа аж. Харин Хулан бондын үлдэгдэл 52,515,000 ам.долларын бондыг МИК компани гаргахдаа Deutsche Bank AG болон Korea Investment & Securities Asia Limited-тэй хамтарсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

2024 оны 3 дугаар сараас эхлэн АНУ-ын эдийн засаг хямрах магадлалтай гэж АНУ-ын хөрөнгө оруулалтын Evercore ISI компанийн эдийн засагч Эд Хайман мэдэгдсэн байна. 2022 оны 1 дүгээр улирлаас эхлэн 2023 оныг дуустал АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг нийт 11 удаа өсгөж 5.25 хувийн түвшинд хүргэсэн бөгөөд өндөр хүүгийн нөлөөлөл 2024 оны эхний улирлаас эхлэн эдийн засгийг унагах магадлалтай гэж эдийн засагч Хайман үзсэн. Эд Хайман хөрөнгө оруулагчдад сануулахдаа “...2024 оны хоёр болон гуравдугаар улиралд эдийн засаг жилийн өмнөх үеэс уналттай байх ба 2024 онд эдийн засаг нийтдээ 0.2 хувиар өсөх магадлалтай.  Мөн АНУ-ын Засгийн газрын богино хугацаат бондын өгөөж урт хугацаат бондын өгөөжөөс өндөр байгаа буюу бондын өгөөжийн урвуу муруй үүссэн бөгөөд түүхэн үеэс харвал урвуу муруйг үргэлж эдийн засгийн хямрал дагадгийг санах хэрэгтэй. Нөгөөтээгүүр эдийн засгийн чухал индикатор үзүүлэлтүүд болох мөнгөний нийлүүлэлт, банкны зээлийн үзүүлэлт, хэрэглэгчдийн хүлээлт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний захиалгууд буурч байна. Мөн ажилгүйдэл нэмэгдэж ажилгүйдлийн түвшин 5 хувийн түвшинд хүрх төлөвтэй байгаа бөгөөд хөрөнгийн зах зээлийн компаниудын ашиг дунджаар 6 хувиар буурах магадлалтай. Тиймээс бид эдийн засгийн хямралд бэлэн байх хэрэгтэй гэж” Эд Хайман мэдэгджээ.

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Лхагва гарагт БНХАУ, Их Британи, Евро бүсийн орнуудын инфляцын түвшин гарах бол АНУ-д жижиглэн худалдааны үзүүлэлт гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Хятад тэрбумтны АНУ-д эзэмшиж буй газар АНУ-ын газар нутгийг эзэмшдэг гаднын иргэдээс хоёр дугаарт оров.

  • Хедж сан ашигтай ажиллахын тулд юу хийдэг вэ?

  • Тайванийг тойрсон геополитикийн асуудлууд.

  • Савласан цэвэр усанд зөвшөөрөгдсөнөөр өндөр хуванцар агуулагддаг  байна.

  • Биткоин ETF-ийн талаарх ерөнхий мэдээлэл.