Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээ таамаглалаас бага гарч, хөрөнгө оруулагчид эдийн засаг хямрах хүлээлтийг нэмэгдүүлснээр хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 4.25 хувиар унасан байна.

GLOBAL NEWS

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ УНАЛТТАЙ БАЙНА

Өнгөрсөн 8 дугаар сард АНУ-д шинээр 142 мянган ажлын байр бий (NFP) болж ажилгүйдлийн түвшин 4.2 хувьд хүрэв. Энэ нь шинжээчдийн таамагласан 164 мянган ажлын байрны тоо үзүүлэлт болон 4.3 хувийн ажилгүйдлийн түвшнээс бага байна. Ажлын байрны тоо мэдээ 2 сар дараалан хүлээлтээс бага гарснаар хөрөнгө оруулагчид 9 дүгээр сарын 18-нд Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах магадлалыг нэмэгдүүллээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

TESLA ӨРСӨЛДӨГЧДӨДӨӨ БОЛОМЖ ОЛГОВ

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla, inc (NASDAQ:TSLA) эх газрын Хятад дахь автомат жолоодлогын (FSD) программ хангамж нэвтрүүлэлтийг хойшлуулж 2025 оны эхний улиралд нэвтрүүлэхээр болов. Энэ нь Xpeng (NYSE:XPEV) тэргүүтэй өрсөлдөгч компаниудад давуу тал олгож, хугацаа хойшлох бүрд Tesla-н өрсөлдөгчдийн ашиг нэмэгдэх хандлагатай байгааг шинжээчид онцолж байна. Автомат жолоодлого (FSD) хүний оролцоогүй бие даан жолоодлого хийх боломжийг автомашинд олгодог бөгөөд одоогоор ихэнх тохиолдолд хүний оролцоо шаардлагатай хэвээр байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: Bloomberg

ТРАМП ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ

АНУ-ыг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч гүрэн болгоно гэж Дональд Трамп мэдэгдэв. Үүний тулд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Америк компаниудын татварыг Трамп 9-н нэгж хувиар бууруулж 15 хувь болгох ба зөвхөн АНУ-д үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд л энэхүү татварын хөнгөлөлтийг авна гэжээ. Үйлдвэрлэгчид гэдэгт АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг мөн Америк ажилчид ажилдаг аж ахуйн нэгжүүд байхыг Трамп тодотгосон байна. Харин шинжээчдийн үзэж буйгаар дотоодын үйлдвэрлэл эрхлэгч гэж ямар хуулийн этгээдийг нэрлэх нь маргаан дагуулах боломжтой аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

"INVESCORE ABS" ӨГӨӨЖ 17 ХУВЬ

"InvesCore ABS" Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 100 хувийн гүйцэтгэлтэй, 50 тэрбум төгрөгийг нэг удаагийн транчаар амжилттай татан төвлөрүүллээ. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд нэг удаагийн транчаар хамгийн өндөр хөрөнгө татан төвлөрүүлсэн түүхэн амжилт болов. InvesCore ABS хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүү жилийн 17% байгаа нь 2024 оны 4-р сарын байдлаарх Монгол Банкны статистикийн шинээр татаж буй төгрөгийн жилийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүтэй харьцуулахад 3.43 хувиар өндөр өгөөжтэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛБАНК БА ҮНЭТ МЕТАЛЛ

Монголбанк энэ оны 8 дугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Металл худалдан авалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар багасжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Цар тахлын дараа Хятадын дотоод хэрэглээ бууралттай хэвээр байна. Энэ нь ирээдүйн орлогын талаарх хэрэглэгчийн хүлээлт сөрөг байгаатай холбоотой бөгөөд үл хөдлөх салбарын уналт, Засгийн Газрын өр өндөр байгаа нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байгаа юм. Мөн Бээжин, Шанхай зэрэг Хятадын томоохон хотуудын жижиглэнгийн борлуулалт 7 дугаар сард өмнөх оны мөн үеэс харгалзан 3.8 хувь, 6.1 хувиар буурсан. Жижиглэн худалдааны үзүүлэлт буурснаар дефляцийн аюул хаяанд ирж байна. Асуудлыг шийдэхийн тулд Хятадын Засгийн Газар сангийн идэвхтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж дефляцитай тэмцэх нь чухал бөгөөд хэрэглээг нэмэгдүүлэх нь эрх баригчдын тэргүүний зорилт болоод байгаа юм. Энэ оны 7 дугаар сард Хятадын инфляц жилийн өмнөх мөн үеэс 0.5 хувийн өсөлтийг үзүүлж бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт “0”-тэй ойртсоор байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Даваа гарагт Япон Улсын 2 дугаар улирлын ДНБ-ын тайлан гарна.

  • Лхагва гарагт АНУ-ын 8 дугаар сарын инфляцын тайлан мэдээтэй.

  • Пүрэв гарагт Европын Төвбанкны бодлогын хүүгийн шийдвэрийг зарлана.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Залуу үед худал мэдээллийн эрсдэлийг Билл Гейтс анхааруулав.

  • АНУ-ын Засгийн Газрын бондын өгөөжийн урвуу. 

  • Хөрөнгө оруулалтын өгөөжөөс илүү бизнес хийх боломжийг Хятадын баячууд эрэлхийлж байна.

  • 9 дүгээр сард ХНС бодлогын хүүг 0.50 хувиар бууруулах хэрэгтэй гэж JPMorgan-ын Майкл Фероли хэлэв.

  • Үйлдвэрлэлийн салбар АНУ-д уналттай байна.