Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 3 дугаар сарын инфляцын тайлан мэдээ шинжээчдийн хүлээлтээс өндөр гарч АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 1.96 хувиар унасан байна.

GLOBAL NEWS

АНУ-ЫН ИНФЛЯЦ ХҮЛЭЭЛТЭЭС ӨНДӨР ГАРАВ

2024 оны 3 дугаар сард АНУ-ын инфляц жилийн өмнөх мөн үеэс 3.5 хувиар өсөж шинжээчдийн таамагласан 3.4 хувийн өсөлтөөс өндөр гарсан байна. Тус тоо мэдээ гарсны дараа 6 дугаар сард АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах хөрөнгө оруулагчдын хүлээлт 57.4 хувиас буурч 17.4 хувьд хүрсэн бөгөөд инфляц ХНС-ын зорилтот 2 хувиас өндөр түвшинд байгаа нь мөнгөний хатуу бодлогыг ХНС үргэлжлүүлэх магадлалыг нэмэгдүүлсэн байна. Инфляцын мэдээ гарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг S&P 500 индекс 0.95 хувиар унажээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо

ИЗРАИЛ БА ИРАН

Израилын өмнөд ба хойд хэсэгт Иран улс довтолж магадгүй гэж Израил Улс таамаглаж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байх магадлалтай гэж өмнөх долоо хоногт АНУ-ын Тагнуулын алба мэдэгдсэн. Тэгвэл 300 гаруй нисгэгчгүй дроныг Израил Улсын зүг Иран Улс нисгэж хоёр улсын хооронд шууд цэргийн мөргөлдөөн үүссэн бөгөөд харвасан пуужинг АНУ, Израил болон холбоотнуудын арми замд нь устгаж зөвхөн цөөн тооны пуужин Израилын газар нутагт газарджээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)   

GOLDMAN SACHS S&P 500 ИНДЕКСИЙГ ӨСНӨ ГЭВ

АНУ-ын Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны шинжээчид мэдэгдэхдээ S&P 500 индексийн хувьцаануудыг дараагийн 12 сарын хугацаанд 11 хувиар өсөх магадлалтай гэв. Тодруулбал, энэхүү таамаглалыг хувьцаануудын опцион үнэлгээнд тулгуурлан Goldman-ий шинжээчид хийсэн бөгөөд S&P 500 индексийн нэгж хувьцааны опцион үнийн харьцаа үзүүлэлт хөрөнгө оруулагчид зах зээлд оролцох таатай боломжууд үүссэнийг илтгэж байна гэжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

МОНГОЛБАНКНЫ ИНФЛЯЦЫН ТАЙЛАН ГАРАВ

Монгол Улсын инфляц алгуур буурах хандлага үргэлжилж, энэ оны 2 дугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.2 хувьд хүрлээ. Монголбанкны мөнгөний хатуу бодлогын нөлөөнөөс гадна худалдааны түнш орнуудын инфляц буурч, төгрөгийн ханш сүүлийн хагас жил гаруйн хугацаанд чангарч, импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт 2021 оны 6 дугаар сараас хойш тасралтгүй саарч байгаа нь инфляц буурахад голлон нөлөөлжээ. Мөн цаг агаарын хүндрэл, зудын нөхцөлөөс шалтгаалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах төсөөлөлтэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БОГД БАНКНЫ ТАЙЛАН ГАРАВ

2024 оны 1 дүгээр улиралд Богд Банк ХК-ийн хүүгийн орлого жилийн өмнөх мөн үеэс 75 хувь өсөж 26.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хүүгийн орлогын өсөлтөд нөлөөлсөн голлох хүчин зүйл нь зээл болон бусад хүүгийн орлого харгалзан жилийн 67 хувь болон 315 хувиар өссөнтэй холбоотой юм. Мөн 2023 оны 1 дүгээр улиралтай харьцуулахад банкны чанаргүй зээл 4.7 нэгж хувиас 4 нэгж хувь хүртэл буурсан бөгөөд энэ нь банкны ашигт ажиллагаа нэмэгдэхэд нөлөөлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

2024 оны онцлох хөрөнгийн зах зээлийг Хятадын хөрөнгийн зах зээл гэж шинжээчид үзэж байгаа талаар өмнөх дугаарт бичсэн. Учир нь АНУ, Япон, Энэтхэг зэрэг 2023 онд тренд болж байсан зах зээлүүдийн үнэлгээ түүхэн өндөр түвшинд хүрч өсөөд байна. Үүнтэй харьцуулахад Хятадын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хямд байгаа бөгөөд хувьцаанууд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийн ханш дээр арилжаалагдаж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын 3 дугаар сарын инфляц жилийн 0.1 хувийн өсөлттэй гарч шинжээчдийн таамагласан 0.3 хувийн өсөлтөөс бага гарсан бөгөөд Засгийн газар эдийн засгийг дэмжиж, хэрэглээг нэмэгдүүлэх хүлээлтийг бий болгов. Хятадад инфляцын өндөр өсөлтийг эрх баригчид эдийн засагт сөргө нөлөөтэй гэж үздэг ч өнгөрсөн 2023 онд инфляц жилийн 0.2 хувийн өсөлтийг бий болгосноор дефляцийн аюул ойрхон байгааг харуулсан. Тиймээс эрх баригчид 2024 онд инфляцыг жилийн 3 хувийн өсөлтөд хүргэх зорилт тавьсан бөгөөд үүнд хүрэхийн тулд эдийн засагт эргэлдэх мөнгөн хөрөнгийн тоог хурдацтай нэмэгдүүлэх шаардлагатай юм. Хэрэв инфляц эрх баригчдын зорилтод түвшинд хүрвэл Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд өсөх өндөр магадлалтай байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Даваа гарагт АНУ-ын 3 дугаар сарын жижиглэн худалдааны тайлан үзүүлэлт гарна.

  • Мягмар гарагт БНХАУ-ын 2024 оны 1 дүгээр улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний тоо мэдээ гарах хуваарьтай байна.

  • Лхагва гарагт Их Британи, Евро бүсийн орнуудын 3 дугаар сарын инфляцын тайлан мэдээ гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • 26 настай залуу өдөрт 20 мин ажилладаг ба түүний жилийн нэмэлт орлого 462,000 ам.доллар.

  • Алтны ханш хурдацтай өсөж байна.

  • Хандив уу, залилан уу.

  • АНУ-ын чинээлэг гэр бүлүүд санхүүгийн эрсдэлээ хэрхэн хамгаалж байна вэ?

  • Вьетнамын үл хөдлөхийн магнат цаазаар авхуулна.