Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.62 хувийн өсөлтийг үзүүлэв.

GLOBAL NEWS

АНУ-ЫН ИНФЛЯЦ БА ХНС

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн инфляцын ирээдүйн төлөвийг хэмжихдээ ашигладаг Хувийн хэрэглээний зардлын индекс 8 дугаар сард жилийн өмнөх мөн үеэс 2.2 хувиар өссөн байна. Тус индекс нь 7 дугаар сард 2.5 хувийн өсөлттэй байсан бөгөөд өсөлт нь буурснаар 2021 оны 2 дугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрэв. Энэхүү мэдээтэй холбоотойгоор АНУ-ын инфляц ХНС-ын зорилтот 2 хувийн түвшинд хүрэх магадлал нэмэгдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ЕВРО БҮСИЙН ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСАГ

Европын орнуудын аж үйлдвэрийн салбарын төлөв муудаж Евро бүсийн орнуудын эдийн засгийн өсөлтийн хүлээлт буурч байна. Тухайлбал Европын 20 улсыг хамардаг бизнесийн болон хэрэглэгчдийн итгэлийн индекс 9 дүгээр сард 96.2 нэгжид хүрч шинжээчдийн таамагласан 96.5 нэгжээс бага гарав. Тус индекс нь эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг хэрэглэгчид үнэлж цаашид санхүүгийн шийдвэр гаргалтаа хэрхэн хийхийг илтгэдэг. Хэрэв индекс уналттай бол хэрэглэгчид илүү хэмнэх, хадгалах төлөвтэй байдаг байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

HANG SENG ИНДЕКС 14.42 ХУВИАР ӨСӨВ

БНХАУ-ын Төвбанк арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 хувиар бууруулж, мөнгөний зөөлөн бодлогын арга хэрэгслийг ашиглахын зэрэгцээ 114 тэрбум ам.долларын хөрвөх чадварыг хөрөнгийн зах зээлд бий болгоно гэж мэдэгдсэн. Үр дүнд нь Хонконгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс өнгөрсөн долоо хоногт 14.42 хувийн өсөлттэй арилжаалагджээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

2025 ОНД БАРИМТЛАХ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Энэ үеэрээ тэрбээр “Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад голлон чиглэнэ” гэдгийг онцлов. Илүү тодорхой хэлбэл, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ гэжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛ

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6 хувьд хүрэх таамаглал хэвээр байгааг Азийн Хөгжлийн банк энэ оны 9 дүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа онцоллоо. Эдийн засгийн өсөлт энэ онд 4.1 хувиар өснө гэж тэд өнгөрсөн 4 дүгээр сард таамаглаж байсан бөгөөд тэрхүү таамаглалаа өсгөж 5.5 хувь болгон нэмэгдүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэр, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт дэмжих төлөвтэй байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ХНС-ын тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүгийн талаар мэдэгдэл хийв. Тус мэдэгдэлд АНУ-ын эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд ХНС бодлогын хүүг 9 дүгээр сарын 18-нд 0.5 хувиар бууруулсан бөгөөд энэ нь тэдэнд төвийг сахисан байр суурийг олгож байна гэж Пауэлл мэдэгдсэн. Мөн зах зээлийн хүлээлтээс өндөр хувиар бодлогын хүүг бууруулсан нь эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоогүй гэж Пауэлл мэдэгдсэн бөгөөд инфляцаас илүүтэй хөдөлмөрийн зах зээлийг бодсон шийдвэр гэдгийг тодотгожээ. Хурлын дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөлттэй арилжаалагдсан байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Даваа гарагт АНУ-ын Chicago PMI индексийн 9 дүгээр сарын тоо мэдээ гарна.

  • Мягмар гарагт ХНС-ын тэргүүн Жером Пауэлл мэдэгдэл хийнэ.

  • Баасан гарагт 9 дүгээр сард АНУ-д шинээр нэмэгдсэн ажлын байрны тоон үзүүлэлт гарна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ