Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эдийн засгийн тоо мэдээ шинжээчдийн таамаглалаас өндөр гарч S&P 500 индекс 1.17 хувиар өсөв.

GLOBAL NEWS

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 2023 ОНД 5.2 ХУВИАР ӨСӨВ.

2023 оны 4 дүгээр улиралд БНХАУ-ын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн жилийн өмнөх мөн үеэс 5.2 хувиар өссөн ба  шинжээчдийн таамагласан 5.3 хувийн өсөлтийн түвшинд хүрсэнгүй. Улмаар 2023 онд БНХАУ-ын ДНБ-ын өсөлт 5.2 хувьд хүрч, өнгөрсөн оны 3 дугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар мэдэгдсэн 5 орчим хувийн зорилтоос давсан дүр зурагтай байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед БНХАУ-ын эрх баригчид цар тахлын дараах эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлж байгаа ч үл хөдлөхийн салбарын хямралын нөлөөгөөр эдийн засгийн сэргэлт удааширч байна. Дээрх мэдээ гарсны дараа ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс 6 хувийн уналттай арилжаалагдсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТОГТВОРТОЙ БАЙНА.

2023 оны 12 дугаар сард АНУ-ын жижиглэн худалдааны индекс өмнөх сараас 0.6 хувиар, жилийн өмнөх мөн үеэс 5.6 хувиар өссөн гэж АНУ-ын Худалдааны Яам мэдээлсэн. 2022 оны 12 дугаар сард жижиглэн худалдаа индекс 2023 оныхтой адил жилийн 5.8 хувийн өсөлттэй байсан ч инфляц 9 хувийн түвшинд байсан билээ. Одоогоор инфляц 3.4 хувь буюу Төв банкны зорилтот 2 хувийн түвшинтэй ойролцоо байгаа юм.  Мөн энэ оны 2 дахь долоо хоногт АНУ-д 187,000 иргэн ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл өгсөн нь 2022 оны 9 дүгээр сараас хойших хамгийн бага түвшинд хүрээд байна. Үүнээс дүгнэхэд, хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй байдал иргэдийн худалдан авах чадварын тогтвортой байдал зэргүүд нь АНУ-ын эдийн засаг 2024 онд өсөлтөө хадгалах магадлалтайг илтгэж буй юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: АНУ-ын Хүн Амын Тооллогын Товчоо

APPLE-ИЙН ХУВЬЦАА ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ.

2024 онд Apple (NASDAQ:AAPL) компанийн хувьцаа 23 хувиар өсөж 225 ам.долларт хүрнэ гэж Bank Of America компанийн шинжээч Вамси Мохан мэдэгдлээ. Түүний мэдэгдэлд “...Apple компанийн хувьцааг бид төвийг сахисан байр сууринаас худалдан авах буюу buy үнэлгээтэй болгосон. Энэ нь 2024-2025 онуудад бий болох хиймэл оюун ухааныг дэмжих Iphone утасны сүүлийн үеийн функцүүдтэй холбоотой бөгөөд эдгээр технологийн дэвшлүүд нь IPhone загварын борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг хуучин загвараас шинэ загвар луу шилжихэд тустай” гэж шинжээч Мохан үзсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ТОП-20 ИНДЕКС ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Монголын хөрөнгийн бирж ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг хөрөнгийн биржээс шинэчлэн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хөрөнгийн зах зээлд мөрдөхөөр боллоо. ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд 2023 онд тус индексэд багтаж байсан 15 компанийг хэвээр үлдээж, Ард санхүүгийн нэгдэл ХК, Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК, Улсын их дэлгүүр ХК, Ард даатгал ХК, Бодь даатгал ХК зэрэг таван компанийг индексээс хасжээ. Харин шинээр "Хаан банк" ХК, "Худалдаа хөгжлийн банк" ХК, "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Монложистикс холдинг" ХК, "Газар шим үйлдвэр" ХК зэрэг копманиуд ТОП-20 индексэд багтсан байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ГОЛОМТ БАНКНЫ ТАЙЛАН ГАРЛАА.

2023 онд Голомт банк ХК-ны цэвэр ашиг 180.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 хувиар өссөн бол цэвэр зээлийн хэмжээ өмнөх оноос 27 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Мөн компанийн гаргаж буй чанаргүй зээлийн харьцаа үзүүлэлт сүүлийн 4 жил тогтмол буурч байгаа бөгөөд 2023 онд өмнөх оноос 1.9 нэгж хувиар буурч 5 хувьд хүрчээ. 2023 оны жилийн эцсийн байдлаар Голомт банк ХК-ны нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 28 хувиар өсөж 11.5 их наяд төгрөгт хүрсэн бол, хүүгийн орлого 962 тэрбум төгрөгт хүрч 44 хувиар өссөн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Йемен дэх Хоусит зэвсэгт бүлэглэлд АНУ-ын арми тав дахь удаагаа цохилт өгч пуужингийн дайралт хийсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд Пентагоны мэдээлж буйгаар АНУ-ын арми эсрэг талын хүчний 1/4-ийг устгасан гэжээ. Энэхүү зэвсэгт ажиллагаа нь Улаан тэнгисээр зөөж буй газрын тосны хөлгүүд рүү Хоусит зэвсэгт бүлэглэл дайрсантай холбоотой ба хариу арга хэмжээг АНУ-ын арми авч хэрэгжүүлж байна. Тав дахь цохилт эхэлсний дараа дайралт үр дүнтэй байгаа эсэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргийн хүчнээс тодруулсан бөгөөд “...Хоусит бүлэглэл тээврийн усан онгоцнууд руу хийж буй дайралтаа зогсоох хүртэл АНУ довтолсоор байна гэж” Биден мэдэгдсэн. Харин түүний мэдэгдлийн хариуд Хоуситын удирдагч Абдул-Малик аль-Хоусит телевизээр хэлсэн үгэндээ “...Улаан тэнгисээр явж буй хөлөг онгоцнууд руу Хоусит зэвсэгт бүлэглэл довтолгоогоо үргэлжлүүлэхэд АНУ-ын армийн хариу цохилт саад болохгүй. Бид цаашид үргэлжлүүлэн дайралт хийсээр байх болно гэжээ.” Болж буй үйл явдлаас олон улсын шинжээчид дүгнэхдээ Ойрх-Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа ба АНУ-ын цохилт урьдчилан сэргийлэх зорилготой ч эсрэгээрээ хоусит бүлэглэлийг зоригжуулж магадгүй гэж үзэж байна. 

WEEK AHEAD

Шинэ долоо хоногийн Пүрэв гарагт Европын Төв банк бодлогын хүүгийн түвшнийг зарлах бол АНУ-ын 4 дүгээр улирлын ДНБ-ын дүн мэдээ гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Сингапурын Тээврийн сайд С.Исваран томоохон авлигын хэрэгт холбогдлоо.

  • Apple ухаалаг утасны борлуулалтаар тэргүүлэв.

  • Японы зах зээл сэргэж байна.

  • Умард Солонгосын пуужинг Украины дайнд туршиж байна.

  • Тайвань дахь Хятадын талыг баримтлагчид.