- InvesCore Capital
- Posts
- Global & Domestic Weekly
Global & Domestic Weekly
Өнгөрсөн долоо хоногт мөнгө угаахтай тэмцэх хууль, санхүүгийн зохицуулалтуудыг зөрчсөн хэргийг Binance биржийн Гүйцэтгэх захирал Чанпэн Жао хүлээж биткоины ханш уналттай арилжаалагдав.
GLOBAL NEWS
OPENAI БА СЭМ АЛЬТМАН
ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь компанийн Гүйцэтгэх захирал Сэм Алтманийг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээ 2 долоо хоногийн өмнө гарсан. Тус ТУЗ-ийн шийдвэрийг салбарын нөлөө бүхий оролцогчид, хөрөнгө оруулагчид болон компанийн ажилтнууд эсэргүүцсэний үр дүнд Сэм Алтманыг чөлөөлснөөс хойш 5 хоногийн дотор буцаан гүйцэтгэх захирлаар томилж, түүнийг ажлаас нь чөлөөлөхөд санал нэгдсэн ТУЗ-ийн гурван гишүүд харин суудлаа өгчээ. OpenAi компанийг 2015 онд Илон Маск тэргүүтэй 12 хүн хамтран байгуулсан ба компанийг хиймэл оюун ухааны салбарт хүчтэй өрсөлдөгч болоход Гүйцэтгэх захирал Сэм Алтманий оролцоо их байв. Тэрээр 2019 оноос өнөөдрийг хүртэл OpenAI-н Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
BINANCE БИРЖ ТОРГУУЛ ТӨЛНӨ
Binance буюу дэлхийн хамгийн том крипто валютын биржээр АНУ-ын хориг арга хэмжээнд хамрагдсан Хамас, Аль-Каида, Палестины Жихад, Ирак, Сирийн Исламын Улсууд зэрэг олон тооны этгээдүүд мөнгө угаасан, тус бирж нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хөтөлбөрүүдийн хангалттай хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдов. Үүний дараа Сиэтлийн шүүх хурлын үеэр АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх хэд хэдэн хууль, санхүүгийн зохицуулалтыг зөрчсөн гэдгээ Binance-ын гүйцэтгэх захирал Чанпэн Жао хүлээн зөвшөөрсөн байна. Тус мэдэгдлийн дараа Биткоины ханш 6 хувиар унасан бол Binance биржийн BNB коины ханш 11 хувиар унажээ. Шүүх хурлын дараа Binance биржийг 4.3 тэрбум ам.доллароор, Жао-г 50 сая ам.доллароор торгох болсныг шүүхээс мэдээлсэн байна. Тус хэрэгтэй холбоотойгоор Чанпэн Жао гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч, биржийн үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан аж. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
NVIDIA КОМПАНИЙН ТАЙЛАН
Чип үйлдвэрлэгчдээс хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй NVIDIA компанийн 2023 оны 3 дугаар улиралын борлуулалтын орлого 18.12 тэрбум ам.долларт хүрж, 9.24 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллав. Компанийн борлуулалтын орлого жилийн өмнөх мөн үеэс 206 хувиар өсөлттэй байгаа бол цэвэр ашиг нь 1,260 хувийн өсөлттэй байна. Тайлангийн хуралаар “...БНХАУ улс уруу чип нийлүүлэхэд Засгийн газар хориг тавьж буй бөгөөд тус арга хэмжээний улмаас ирэх улиралд компанийн борлуулалт буурах магадлалтай байна” хэмээн Санхүү хариуцсан захирал Колетт Кресс мэдэгдэв. NVIDIA компанийн тайлан гарсны дараа хувьцааны ханш 1.74 хувиар унаж 487.16 ам.долларт хүрсэн байна. Шинжээчдийн харж буйгаар хувьцааны ханш хөөсөрсөн байх магадлалтай бөгөөд техник анализаар завсрын хөдөлгөөн орох боломжтойг хөрөнгө оруулагчид ажиглаж буй юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
DOMESTIC NEWS
МӨНГӨНИЙ БОДЛОГО 2024
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж Монгол Улсын Их Хурал баталлаа. Үүнд:
Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд инфляцыг дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд, 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, банкны салбарын тогтвортой өсөлтийг хангах.
Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлэх хүрээнд хил дамнасан цахим төлбөр тооцоо, финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжлийг дэмжиж, төлбөрийн системийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг гурван үндсэн хэсгээс бүрдсэн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ БУЮУ QPAY IPO
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 551 тоот тогтоол болон "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэгж бүр нь 225 төгрөгийн үнэ бүхий нийт 36,977,618 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гүйцэтгэхээр боллоо. Санал болгож буй үнэт цаасны 85 хүртэлх хувь болох 31,430,975 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилна. Стратегийн хөрөнгө оруулагчид нь 200,000,000 төгрөг болон түүнээс дээш дүнгээр хувьцаа худалдан авч, 6 сарын хугацаанд тусгаарлуулах ба эдгээр хөрөнгө оруулагчдын захиалга бүрэн биелэх нөхцөлтэй байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)
iCAPITAL INSIGHT
iCAPITAL SUMMARY
Энэ удаагийн дугаараар хувьцааны ногдол ашгийн талаарх мэдээллийг хүргэж байна. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл тодорхой цаг хугацаагаар тасалбар болгон хувьцаа эзэмшигчдэдээ цэвэр ашгаас хуваарилах үйл явцыг ногдол ашиг хуваарилах гэнэ. Ногдол ашгийг ихэвчлэн улирал тутам хуваарилдаг бөгөөд бэлэн мөнгөөр эвсэл нэмэлт хувьцаа өгөх хэлбэрээр хэрэгждэг. Хугацааны хувьд, санхүүгийн жилд сар, улирал, хагас жил, жилээр олгох боломжтой ба компаниуд өөр өөрийн гэсэн төлбөрийн хуваарийг гаргаж ногдол ашиг олгох хугацааг тодорхойлдог. Латин хэлд “thing to be divided” гэх хэллэг байдаг бөгөөд эндээс ногдол ашиг гэх үг үүссэн. Энэ нь хувьцаа эзэмшигчдэд компаниуд цэвэр ашгаа хуваадаг гэх санаа юм. Ногдол ашиг нь 400 гаруй жилийн түүхтэй бөгөөд 1600 оны эхээр Dutch East India Company анхлан ногдол ашиг тараасан байдаг. Мөн 1929 оноос өнөөдрийг хүртэлх АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индексийн 40 хувийн өгөөжийг ногдол ашиг бүрдүүлдэг бол үлдсэн хэсэг нь ханшийн өсөлт байдаг билээ.
WEEK AHEAD
Шинэ долоо хоногийг Лхагва гарагт АНУ-ын 3 дугаар улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний тоо мэдээ гарах бол Пүрэв гарагт Евро бүсийн 11 дүгээр сарын инфляцын тоо мэдээ гарах хуваарьтай байна.
БУСАД ҮЙЛ ЯВДАЛ
Их Британи ба Зул сарын баяр.
Хөрөнгө оруулагчид Лондон хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авахаас түрээслэхийг илүүд үзэж байна.
Barclays зардлаа бууруулахаар төлөвлөжээ.
Японы инфляц хурдтай өсөв.
Landlord SBB 417 сая еврогийн бондыг эргүүлэн худалдаж авлаа.