Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.85 хувиар өсөж 5,864.67 нэгжид хүрлээ.

GLOBAL NEWS

NETFLIX КОМПАНИЙН ТАЙЛАН ӨСӨЛТТЭЙ ГАРАВ

АНУ-ын технологийн Netflix (NASDAQ:NFLX) компани энэ оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа гаргав. Тайлант хугацаанд компани 9.83 тэрбум ам.долларын борлуулалт хийж нэгж хувьцаанд 5.4 ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Харин шинжээчдийн таамаглалаар компани 9.77 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 5.12 ам.долларын цэвэр ашигтай ажиллах хүлээлттэй байв. Мөн тайлант хугацаанд компанийн бүтээгдэхүүн эрхийг худалдан авсан шинээр нэмэгдсэн харилцагчдын тоо өмнөх улирлаас 35 хувиар өссөн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

ИЗРАИЛЫН АРМИ ХАМАСЫН ТОЛГОЙЛОГЧИЙГ УСТГАВ

Хамас зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Яхья Синварыг устгасан талаар Израилын арми өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, Хамас Газын зурваст дахин хяналтаа тогтоохгүй гэж Израилын Ерөнхий Сайд Нетаньяху хэллээ. Өнгөрөгч оны 10 дугаар сард Хамас зэвсэгт бүлэглэл Израил руу дайрч, Израил хариуд нь Газын зурваст өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулж байгаа билээ. Үр дүнд нь Израилын тал Яхья Синварыг устгаснаар тус дайнд томоохон давуу талыг аваад байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

Энэ оны 3 дугаар улиралд БНХАУ-ын эдийн засаг жилийн өмнөх мөн үеэс 4.6 хувиар өсөв. Хэдийгээр өсөлт шинжээчдийн таамаглалаар болсон ч 2 дугаар улирлын 4.7 хувийн өсөлтөд хүрсэнгүй. 9 дүгээр сард Хятадын эрх баригчид зах зээлийн өсөлтийг дэмжих бодлогыг танилцуулж ХонгКонгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс 18.54 хувийн өсөлтийг бий болгосон. Тус өсөлт цааш үргэлжлэхийн тулд эдийн засгийн тоо мэдээ өсөлттэй гарах шаардлагатай байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, баталлаа. Үүнд:

  1. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 орчим хувьд, 2027 оноос 5 орчим хувьд тогтворжуулах;

  2. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох;

  3. Макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн банкны системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүд багтжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1  их наяд буюу 28.9 хувь, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 4.4 их наяд буюу 25.9 хувиар нэмэгджээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

“Covid-19” цар тахлын нөлөөллөөс шалтгаалж 2020, 2021 онд АНУ-ын Засгийн Газар эдийн засгийг дэмжих бодлогыг баримталж улмаар төсвийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрч байсан билээ.  Тэгвэл АНУ-ын Засгийн Газрын төсвийн алдагдал 2024 онд 1.8 их наяд ам.долларт хүрч өмнөх оноос 8 хувиар өссөн гэж АНУ-ын Сангийн Яам мэдэгдлээ. Хэдийгээр 9 дүгээр сард төсвийн мөнгөн урсгал нэмэх үзүүлэлттэй гарсан ч жилийн дүнгээр авч үзэхэд 1.833 их наяд ам.долларын алдагдалтай байгаа нь түүхэнд 3 дугаарт тэмдэглэгдэх үзүүлэлт аж. Төсвийн алдагдал нэмэгдэхэд Засгийн Газрын бондын хүүгийн төлбөрийн өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг сүүлийн 2 жилд нэмэгдүүлснээр хүүгийн зардал энэ онд 1.16 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь түүхэнд анх удаа хүүгийн зардал 1 их наяд ам.долларыг давсан үзүүлэлт болжээ.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Лхагва гарагт Канадын Төвбанкны бодлогын хүүгийн хурал болно.

  • Пүрэв гарагт АНУ-ын 10 дугаар сарын S&P Global US Manufacturing PMI үзүүлэлт гарна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • АНУ-ын Батлан ​​Хамгаалахын Сайд Лойд Остин Киевт газардлаа.

  • Хамас зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийн үхэл ба үр дүн.

  • Boieng ба Intel.

  • Евро бүсэд бодлогын хүү буурав.

  • Япон ажилчдын цалин өсөх үү.