Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 0.24 хувиар өссөн байна.

GLOBAL NEWS

BYD, LI AUTO-Н АШГИЙН МАРЖИН БУУРАВ

Эх газрын Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудаас ашигт ажиллагаанд хүрсэн BYD (HKEX:1211), Li Auto (HKEX:2015) компаниудын 2024 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан гарсан байна. BYD компанийн цэвэр ашиг 2 дугаар улиралд жилийн өмнөх мөн үеэс 32.8 хувиар өсөж 9.1 тэрбум ам.долларт хүрсэн бол Li Auto компанийн ашиг жилийн өмнөх мөн үеэс 52 хувиар буурч 2 дугаар улиралд 152 сая ам.долларт хүрчээ. Мөн BYD-н нийт ашгийн маржин 3.2 нэгж хувиар буурсан бол Li Auto компанийнх 1.1 хувиар буурсан байна. Эдгээр компаниудын ашгийн өсөлтийн хурд буурахад Хятадын зах зээлд болж буй цахилгаан автомашины үнийн дайн нөлөөлсөн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БНХАУ БА ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 50-75 хувийг дотоод хэрэглээ (хэрэглэгчид) бүрдүүлдэг. Харин БНХАУ-ын ДНБ-ын 40 хувийг хэрэглэгчид бүрдүүлдэг бөгөөд үлдсэн хэсгийг үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт болон экспорт эзэлдэг байна. Гэтэл цар тахлын дараа БНХАУ-ын хэрэглээний салбарын өсөлт удааширсны дээр эрэлтийн гол хөдөлгөгч үл хөдлөхийн салбар хямарсан. Үүний нөлөөгөөр Хятад компаниуд дотоодын хэрэглэгчдэд зарж чадахгүй бараагаа гадаад улсууд руу экспортолж, үр дүнд нь Хятадын гадаад худалдааны тэнцэл нэмэгдэж Хятадтай харьцах бусад улс орнуудын худалдааны алдагдал өсөж байна. Хэрэв энэ дүр зураг цаашид үргэлжилбэл дэлхийн бусад орны эдийн засагт сөрөг нөлөө гарах боломжтой юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

АЗИЙН ХӨГЖИНГҮЙ ОРНУУДАД ЗАЛУУСЫН АЖИЛГҮЙДЭЛ ӨСӨВ

Эдийн засгийн өсөлтөөрөө Азид тэргүүлэгч орнуудад залуусын ажилгүйдэл өндөр хувьтай байна. Тухайлбал хэт ядуурлыг бууруулах, хөгжлийн үлгэр жишээ орон гэгддэг Бангладешийн эдийн засаг сүүлийн 10-н жилд дунджаар 6.5 хувийн өсөлтийг бий болгосон. Гэвч сүүлийн хэдэн жилд тус улсад залуусын ажилгүйдэл 16 хувьд хүрч 1994 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Харин Индонезид энэ үзүүлэлт 14 хувь, Малайзд 12.5 хувь ​​байгаа юм. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

ИНВЕСКОР ПРОПЕРТИ ХХК БА ШИНЭ БОЛОМЖ

Танд ӨМЧЛӨӨД-ТҮРЭЭСЛҮҮЛЭХ боломж байгаа юу?

  • Өмчилсөн үл хөдлөх хөрөнгийг тань бусдад түрээслүүлээд

  • Өдөр тутмын арчлалт үйлчилгээг нь бүрэн хариуцаад

  • Өгөөжийн мөнгийг нь тань руу тогтмол шилжүүлж байх цогц менежментийг ИНВЕСКОР ПРОПЕРТИ ХХК танд санал болгож байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад УБ хот дах орон сууцны дундаж үнэ 11.9 хувиар, оффисын худалдах үнэ 9.5 хувиар өссөн байна. Товчоор бол 2023 онд 100м.кв оффис худалдан аваад 2024 онд  эргүүлэн худалдсан бол ойролцоогоор 84 сая төгрөгийн нийт ашгийг ердөө л үнийн өсөлтөөс хүртэх байжээ. Гэвч үл хөдлөх хөрөнгө нь дан ганц үнийн өсөлтийг хүлээдэггүй. Харин өмчилж авсан цагаасаа л түрээсийн орлого бүрдүүлэх боломжтой байдаг ба үл хөдлөх хөрөнгөө барьцаалан санхүүгийн байгууллагаас эх үүсвэр ч татах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгө нь таны хөрөнгө оруулалтыг “түгждэггүй” харин ч таны дараагийн бизнес, хөрөнгө оруулалтын тань эхлэлийн цэг нь байх боломжтой билээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК-ИЙН ТАЙЛАН ГАРАВ

2024 оны эхний хагас жилд МХБ ХК  үйл ажиллагаанаас 23.9 тэрбум төгрөгийн орлогыг олж, 19.8 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллав. Тайлант хугацаанд МХБ ХК  Улсын төсөвт 4 тэрбум төгрөгийн татварыг төлж, зах зээлийн үнэлгээ нь 6 дугаар сарын 28-ны байдлаар 11.28 их наяд төгрөгт хүрч жилийн өмнөх мөн үеэс 2.62 хувиар өссөн байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

АНУ-ын хөрөнгө удирдлагын UBS Global Wealth Management компанийн тайланд дурдсанаар 2025 оны дунд үе гэхэд 1 унц алтны фьючерс ханш 2,700 ам.долларт хүрэх боломжтой аж. Энэ нь 2024 оны 8 дугаар сарын 29-ны 1 унц алтны фьючерс 2,545 ам.долларын ханшнаас 6 хувиар өндөр байгаа юм. Мөн АНУ-ын Citigroup хөрөнгө оруулалтын банкны шинжээчдийн үзэж буйгаар 2025 оны дунд үед 1 унц алтны фьючерс ханш 3,000 ам.долларт хүрэх таамаглалтай байна. Алтны ханшийн өсөлт нь ам.долларын ханшийн уналттай холбоотой бөгөөд 8 дугаар сарын 23-нд АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүг дараагийн хурлаар бууруулна гэж мэдэгдсэн. Нөгөөтээгүүр, дэлхийн улс орнуудын Төвбанкууд алт худалдан авалтыг эрчимжүүлж байгаа нь алтны ханшид нөлөөлж байна. Тухайлбал 2024 оны эхний хагаст Төвбанкууд нийлээд 483 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь жилийн өмнөх мөн үеэс 5 хувиар өссөн дүн болов. Түүнчлэн алтанд хөрөнгө оруулалт хийдэг биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангууд (ETF) 7 дугаар сард 3.7 тэрбум ам.доллароор алт худалдан авсан. Энэ нь 2023 оны 4 дүгээр сараас хойших хамгийн өндөр худалдан авалтын дүн болжээ.   

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Мягмар гарагт АНУ-ын ISM Manufacturing PMI үзүүлэлт гарна.

  • Лхагва гарагт Канадын Төвбанкны бодлогын хүүгийн шийдвэр зарлагдана.

  • Баасан гарагт АНУ-д 8 дугаар сард шинээр бий болсон ажлын байрны тоон үзүүлэлт гарна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид ба хагас дамжуулагчийн өрсөлдөөн.

  • Жо Байден, Ши Жиньпин нар утсаар ярина.

  • Berkshire Hathaway 1 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрэв.

  • Nvidia 50 тэрбум ам.доллароор өөрийн компанийн хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авна.

  • Камала Харрис ба хөрөнгийн зах зээл.