Global & Domestic Weekly

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээ шинжээчдийн таамаглалаас өндөр гарч АНУ-ын хөрөнгийн зах зээлийн S&P 500 индекс 1.32 хувийн өсөлттэй арилжаалагдсан байна.

GLOBAL NEWS

АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОО МЭДЭЭ ӨСӨЛТТЭЙ ГАРАВ

2024 оны 5 дугаар сард АНУ-д шинээр 272,000 ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин 4 хувьд хүрсэн байна. Харин шинжээчдийн таамаглалаар 5 дугаар сард шинээр 190,000 ажлын байр бий болж ажилгүйдлийн түвшин 3.9 хувьтай гарах хүлээлттэй байв. Хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээ хүлээлтээс өндөр гарснаар 7 дугаар сард АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг бууруулах магадлал багасаж мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

Эх сурвалж: АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Хороо

ЕВРОПЫН ТӨВБАНК БОДЛОГЫН ХҮҮГ БУУРУУЛЛАА

Өнгөрсөн долоо хоногт Европын Төвбанк бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулж 3.75 хувьд хүргэсэн байна. Ингэснээр бодлогын хүүг сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Европын Төвбанк бууруулсан тохиолдол болсон бөгөөд цаашдын хүүгийн шийдвэрүүд эдийн засгийн тоо мэдээлэлтэй уялдана гэж тус банкны мэдэгдэлд дурджээ. Европт хүү буурснаар АНУ болон Евро бүсийн орнуудын зээлийн өртгийн зөрүүг нэмэгдүүлж богино хугацаанд Евро бүсийн орнуудын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой байна. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

NIO КОМПАНИ ЗАХ ЗЭЭЛЭЭ ТЭЛЖ БАЙНА

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio компани 2024 онд Ойрх-Дорнод руу зах зээлээ тэлэх төлөвлөгөөтэй байна гэж компанийн гүйцэтгэх захирал Уильям Ли мэдэгдсэн байна. Мөн 10-н жилийн түүхтэй тус компани ирэх оны эхний хагаст хямд өртөгтэй Firefly брэндийг Ойрх-Дорнод руу тээвэрлэж эхлэх магадлалтай байгаа юм. 2024 оны 5 дугаар сард Nio компани 20,544 автомашин нийлүүлж компанийн борлуулалтын дээд амжилт тогтоожээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

DOMESTIC NEWS

МОНГОЛБАНК ГАДААД ВАЛЮТЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар 6 дугаар сарын 6-нд 62.5 сая ам.доллар нийлүүлэв. Түүний өмнө 6 дугаар сарын 4-нд 68.8 сая ам.долларыг дотоодын валютын зах зээлд ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд валют худалдан авах санал ирүүлээгүй байна. Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 5 дугаар сарын 30-нд Монголбанк 58.0 сая ам.доллар, мөн 5 дугаар сарын 28-нд 81.0 сая ам.доллар тус тус нийлүүлжээ. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

БЭЭЖИНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ БА МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн удирдлагууд 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Бээжингийн Хөрөнгийн Биржийн Ерөнхий захирал Сүэй Чиан болон холбогдох төлөөллүүдтэй албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар хоёр биржийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч компаниудын хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, бирж хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, цаашид хамтран ажиллахаар боллоо. (Үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.)

iCAPITAL INSIGHT

iCAPITAL SUMMARY

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд 5 тэрбум юань буюу 1 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг хоёр орны худалдааг дэмжих замаар эдийн засгийг хөгжүүлэх, богино хугацааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх замаар санхүүгийн зах зээлийг тогтворжуулах гэсэн үндсэн 2 зорилгоор анх 2011 онд байгуулсан. Үүнээс хойш своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онуудад тус бүр 5 тэрбум юаниар нэмэгдүүлж 15 тэрбум юаньд хүргэсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онуудад тус бүр 3 жилээр сунгаж ирсэн. Тэгвэл Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс Монголбанк 2023 онд 1.5 тэрбум, 2024 онд 4.5 тэрбум юанийн эргэн төлөлтийн тус тус гүйцэтгэсэн байна. Ингэснээр 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл 6 тэрбум юань болж 2016 оны эцсээс 2 дахин буурсан байна.

WEEK AHEAD

  • Шинэ долоо хоногийн Даваа гарагт 2024 оны 1 дүгээр улирлын Японы Дотоодын Нийт Бүтээгдэхүүний [ДНБ] тоо мэдээ гарна.

  • Лхагва гарагт 5 дугаар сарын АНУ-ын инфляцын дүн зарлагдана.

  • Харин Пүрэв гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн шийдвэр гарах хуваарьтай байна.

БУСАД ҮЙЛ ЯВДАЛ

  • Хятад хэрэглэгчид орлогынхоо илүү их хувийг аялахад зарцуулж байна.

  • Скотт Клейнман бодлогын хүүгийн талаарх байр сууриа илэрхийллээ.

  • ХНС бодлогын хүүг урт хугацаанд тогтвортой барих уу?

  • Путин барууны орнуудын мөнгөн тэмдэгтийн хэрэглээг бууруулна.

  • Дэлхийн нийт улс орнуудын өр 315 их наяд ам.долларт хүрчээ.