ICapital app

Хөрөнгө оруулалтын цогц аппликешн

Монгол Улсын хөрөнгийн зах зээл жил ирэх бүр тэлж, үүнийгээ дагаад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн тоо болон төрөлжилт ч нэмэгдсээр байна.

Иймээс Инвескор Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад улам ойртож хөрөнгийн зах зээлийн арилжаанд нэг дороос оролцох боломж бүхий цогц аппликешныг хөгжүүлэн хүргэж байна.

Та iCapital аппликешнаар дамжуулан Монгол Улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.

Үндсэн боломжууд:

  • Үнэт цаасны дансаа нээх;

  • МХБ-ийн арилжаанд шууд оролцох;

  • Хувьцаа худалдан авах захиалга өгөх, цуцлах;

  • IPO буюу анхдагч зах зээлийн арилжаанд оролцох;

  • Дансны үлдэгдлээ шалгах, хянах;

  • Мөнгө татах;

  • Өгөөж, ашгийн тооцооллоо хянах.