- InvesCore Capital
- Posts
- InvesCore ABS - 50 тэрбум төгрөгийн ХБҮЦ
InvesCore ABS - 50 тэрбум төгрөгийн ХБҮЦ
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 08 дугаар сарын 02-ны буюу өнөөдрийн хуралдаанаар "ИНВЕСКОР ББСБ" ХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилготойгоор үүсгэн байгуулсан "ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрөл олголоо.
"ИНВЕСКОР ББСБ" ХК нь 2019 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноос хойш хөрөнгийн зах зээлд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтек зах зээлийг хослуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Түүнчлэн 2021 оны 1-р сард Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх анхны Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас буюу "Инвескор Актив ХБҮЦ"-г гаргаж байсан түүхтэй.