Зах зээлийн тойм

Харилцагч танд шинэ долоо хоногийн мэнд, Өнгөрсөн 7 хоногийн хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн мэдээг багцлан хүргэж байна.

Дотоодын хөрөнгийн зах зээл

| Өнгөрсөн долоо хоногийн идэвхтэй хувьцаанууд

| Алтанд суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн (ETF) Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхэллээ

“Би Би Эс Эй ХОМК” ХХК нь “Гоулд траст” санг үүсгэн байгуулж ETF буюу алтан дээр суурилсан шинэ бүтээгдэхүүний арилжааг Монголын хөрөнгийн бирж дээр эхлүүллээ.

  • Тус сангийн гол онцлог нь хөрөнгө оруулагчид зөвхөн дотоодын зах зээл дээр биш гадаадын зах зээл дээр ч алтан дээр суурилсан ETF-д хөрөнгө оруулах боломжийг нээж байгаагаараа онцлог юм.

  • Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт, менежментийн 37 компани 35 санг үүсгэн байгуулсан ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын санд нэгж эрх оруулсан иргэдийн тоо 125 мянга гаруй болсон бөгөөд хөрөнгийнх нь хэмжээ 650 орчим тэрбум төгрөгт хүрсэн тоон үзүүлэлттэй байна.

| Бусад тойм мэдээ

Тавилга ХК

"Тавилга" ХК-ийн хувьцаа эзэмшигч О.Батнаран нь хувьцааны хяналтын багцаас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн буюу нийт гаргасан энгийн хувьцаа болох 96,593 ширхэг хувьцааг бүхэлд нь, нэг бүрийг нь 142,000 төгрөгөөр худалдан авах санал гаргасан байна.

Өмнөговь аймгийн бонд

Өмнөговь аймгийн Засаг даргын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргасан 24 сарын хугацаатай, жилийн 16.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 150,000,000,000 /нэг зуун тавин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий "Өмнөговь бонд" орон нутгийн бонд гарлаа.

| Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 25.3 хувиар өсжээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 51.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.3 (25.3%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд:

  • Төгрөгийн хадгаламж 5.5 их наяд төгрөгөөр буюу 24.9 хувиар

  • Төгрөгийн харилцах 2.3 их наяд төгрөгөөр буюу 26.1 хувиар

  • Валютын харилцах 2.0 их наяд төгрөгөөр буюу 56.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Ийнхүү иргэд, байгууллагууд төгрөгөөс илүү валют руу шилжих хандлагатай байгааг харуулж байгаа бол нөгөө талаас хадгаламж, харилцах хэмжээ өсөж буй нь банкны системийн эх үүсвэр өсөлттэй байгааг илтгэж байна.

| Улсын төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 8.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар өссөн бол нийт зарлага 10.4 их наяд төгрөг болж, 21.4 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн тэнцэл оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

  • Нийгмийн даатгалын орлого 17.6 хувиар буюу 290 тэрбум төгрөгөөр өссөн;

  • Орлогын албан татварын орлого 5.7 хувиар буюу 148 тэрбум төгрөгөөр буурсан;

  • Онцгой албан татвар 28.6 хувиар буюу 105 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Ийнхүү төсвийн зардлын өсөлт өндөр буюу 21 орчим хувийн өсөлттэй байсан хэдий ч төсвийн тэнцвэржүүлсэн орлого хангалттай хэмжээнд өсөлт үзүүлээгүй буюу 5 орчим хувийн өсөлттэй гарсантай холбоотойгоор өнгөрсөн жилийн мөн үеэр улсын нэгдсэн төсвийн тэнцэл 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ жил 1.4 их наядын алдагдалд хүрч 24 дахин өссөн байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд

Дэлхийн хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцын дарамт болон Төв банкны удирдлага солигдож байгаагаас хамааран "хүлээлтийн" байдалд орсон байсан хэдий ч Трампын Бээжин дэх айлчлалын эдийн засгийн үр өгөөж хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээлээ.

Бүс нутгуудийн инфляцын өсөлт бодлогын хүүг бууруулах хүлээлтийг хойшлуулж байгаа хэдий ч технологийн салбарын томоохон хэлцлүүд, эрчим хүчний нийлүүлэлтийн шинэ сувгууд нь зах зээлийн өсөлтийг дэмжих гол хөшүүрэг болж байна.

Онцлох 3 үйл явдал:

1. “Дээд хэмжээний уулзалт – Харилцан ашигтай тохиролцоо”

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийсэн айлчлалыг зах зээл шинжээчид "Зөрчилдөөнийг эргүүлсэн прагматик нүүдэл" боллоо хэмээн тодорхойлж байна. Зөвхөн уламжлалт дипломат ёсоор бус бизнес хэлцлийн дагуу тохиролцоонд хүрч байгаа нь дэлхийн хоёр том эдийн засгийн харилцааны дараагийн эрин үеийг эхлүүллээ.

Тус айлчлал нь "Хүйтэн дайн"-ыг намжааж, хоёр гүрэн бие биенээсээ эдийн засгийн хувьд асар их хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаараа онцлог болж байна. Трампын хувьд геополитикийн эрсдэлийг эдийн засгийн боломж болгон хувиргаж чадсан бол Хятад улсын хувьд тогтвортой байдлыг хангах стратегийн боломжоо бүрдүүллээ.

  • CEO Army: Трампын айлчлалын бүрэлдэхүүнд Элон Маск (Tesla Inc), Жэнсэнь Хуан (Nvidia Corp), Тим Күүк (Apple Inc) тэргүүтэй АНУ-ын технологийн салбарын хамгийн нөлөө бүхий 17 удирдагч багтсан билээ. Хоёр улсын тохиролцооны үр дүнд, технологийн салбарын өрсөлдөөн зогсохгүй ч харилцан үр ашигтай хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхэн алхам болж байна. Nvidia Corp-ийн шинэ чипний экспорт нийлүүлэгдэх, Tesla Inc-ийн өгөгдөл боловсруулах эрхийг бодит гэрээ хэлцлээр баталгаажуулсан зэрэг олон хэлэлцээрийг амжилттай байгуулсан ба үүний хариуд Хятадын тал оюуны өмчийг хамгаалах хатуу амлалт өглөө.

  • $250 тэрбумын "Мега" хэлэлцээр: Айлчлалын үеэр Хятад Boeing Co-оос 200 агаарын хөлөг худалдан авах, АНУ-аас байгалийн хий болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг өндөр дүнгээр нэмэгдүүлэхээр тохиров. Энэ нь АНУ-ын гадаад худалдааны алдагдлыг богино хугацаанд ихээр бууруулах, Трампын дотоод дахь "Бүс нутгийн үйлдвэрлэгчид болон фермерүүдийг дэмжих" амлалтын биелэлт болж байна. Мөн тарифын маргааныг шийдвэрлэх хамтарсан “Худалдааны зөвлөл"-ийг байгуулахаар тохиролцов.

  • Геополитикийн тэнцвэртэй тохиролцоо: Бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд талууд харилцан буулт хийв. БНХАУ-ын зүгээс Иранд стратегийн ач холбогдол бүхий зэвсэг нийлүүлэхгүй байх баталгаа гаргаж, Ойрхи Дорнод дахь АНУ-ын ашиг сонирхлыг хэвээр үлдээлээ. Үүний хариуд Иранаас эрчим хүч худалдан авах стратегийн сувгуудаа нээлттэй үлдээж чадсан төдийгүй Тайванийн асуудлаар АНУ-ын цэргийн идэвхжилийг сааруулах амлалт авч чадлаа.

  • Газрын ховор элемент: Хятад улс өмнө нь тогтоогоод байсан газрын ховор элементийн экспортын хязгаарлалтаа цуцалж, АНУ-ын өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийг саадгүй нийлүүлэхээр боллоо. Энэ нь АНУ-ын чип үйлдвэрлэл болон батлан хамгаалах салбарт нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал үүсэх эрсдэлийг багасгаж байна.

  • 6G ба Сансрын дипломат ажиллагаа: Хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн онцлох нэг зүйл нь зөвхөн одоогийн худалдааны нөхцөл байдал бус, ирээдүйн дэлхийн стандартуудыг тогтоох чиглэлд санал солилцов. Сансрын интернэт (Starlink) болон 6G сүлжээний стандарт зэрэг технологийн салбарт дэлхийн ноёрхлыг хамтран зохицуулах эхлэлийг тавилаа.

2. АНУ-ын инфляцын тайлан & Бодлогын хүү

Дэлхий даяар геополитикийн нөхцөл байдлаас хамааран инфляц хөөрөгдөх эрсдэл өндөр хэвээр байна.

  • Зорилтот түвшнээс дээгүүр хэвээр: АНУ-ын 4-р сарын инфляцын тайлан мягмар гарагт зарлагдсан нь зах зээлийн гол хөдөлгөгч хүч боллоо. Хэрэглээний үнийн индекс хүлээлтээс өндөр буюу Сарын дүнгээр 0.6%, Жилийн дүнгээр 3.7%-ын өсөлттэй гарснаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүг ойрын хугацаанд бууруулахгүй байх магадлалыг 80% хүртэл нэмэгдүүллээ. Инфляц зорилтот 2%-ийн түвшнээс дээгүүр хэвээр буюу тогтвортой буурахгүй байгаагаас шалтгаалан бондын өгөөж нэмэгдэж, ам.долларын ханш чангарлаа.

  • Шинэ тэргүүн: Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн Жером Пауэллын найман жилийн засаглал 5 дугаар сарын 15-ны өдрөөр албан ёсоор дуусгавар болж байна. Сенатын санал хураалтын үр дүнд 54:45 харьцаатайгаар, Кевин Уорш сангийн 17 дахь тэргүүнээр томилогдож байна. Тэрээр өмнөх мэдэгдлүүддээ инфляцын эсрэг “хатуу” байр суурийг илэрхийлж байсан ба цаашдын бодлогын чиглэл нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хөдөлгөөнд хүчтэй нөлөөлөхөөр байна. Жером Пауэллын хувьд 2028 он хүртэл Захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллах ба шинжээчдийн зүгээс дараагийн шийдвэрүүд стратегийн зөрчилдөөн дагуулах эрсдэлтэй гэж дүгнэж байна.

3. $38 тэрбумын хэлцэл

Технологийн салбарын гигантууд болох Microsoft Corp, OpenAI компаниуд орлого хуваах гэрээндээ стратегийн шинэчлэл хийж, нийт төлбөрийн дээд хязгаарыг 38 тэрбум ам.доллар байхаар тогтоолоо. Энэхүү хэлцэл нь OpenAI-ийг санхүүгийн хараат бус байдалд хүргэж, Microsoft Inc-ийн стратегийн хөрөнгө оруулалтыг бодит өгөөж болгож байна.

  • Зардлын хэмнэлт: Орлого хуваах төлбөрийг 38 тэрбум ам.доллароор хязгаарласнаар OpenAI 2030 он гэхэд $97 тэрбумыг дотооддоо үлдээх боломжтой боллоо. Тус хэмнэлт нь ирээдүйн тооцоолох хүчин чадал, дата төв болон судалгаа шинжилгээний зардлыг бие даан санхүүжүүлэх бодит эх үүсвэр болж байна.

  • IPO-д бэлтгэх нь: Төлбөрийн дээд хязгаар тогтоосноор хөрөнгө оруулагчид OpenAI-ийн санхүүгийн таамаглалыг илүү бодитойгоор таамаглах боломжтой боллоо. Үүний үр дүнд ирээдүйд OpenAI хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх нөхцөл бүрдэв.

  • Зах зээлийн итгэл: Хиймэл оюун ухааны салбарын санхүү илүү тогтвортой, таамаглахуйц болж байгаа нь "Big Tech" компаниудын хувьцааны үнэлгээг дэмжих хүчтэй хөшүүрэг болж байна.

| Дотоод хөрөнгө оруулалт

☎️ - 77550077

| Гадаад хөрөнгө оруулалт

📞 - 88772712