- InvesCore Capital
- Posts
- NEWS LETTER
NEWS LETTER
Өнгөрсөн 7 хоногийн хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн мэдээг багцлан хүргэж байна.
Дотоодын хөрөнгийн зах зээл

| Өнгөрсөн долоо хоногийн идэвхтэй хувьцаанууд
2026 оны 5 сарын 18- аас 22-ны өдрийн хооронд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4.9 сая ширхэг үнэт цаасны 4.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Зах зээлийн үнэлгээ 13.3 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна.
Идэвхитэй хувьцаанууд

| Монос Хүнс ХК - Хувьцааны зах зээл үүсгэх анхны захиалгууд байршиж эхэллээ.

2026 оны 05 сарын 22-ны өдрөөс Монос Хүнс ХК-ийн хувьцааны арилжааны зах зээл үүсгэх анхны авах, зарах захиалгууд албан ёсоор байршиж эхэллээ. Зах зээл үүсгэх үйл ажиллагааг Голомт Капитал ҮЦК ХХК хэрэгжүүлж байна.
Арилжаанд зах зээл үүсгэгчид оролцож эхэлснээр хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлж, харилцагчдын хувьцааны захиалга илүү богино хугацаанд биелэх боломж нээгдэж байна.
Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны хүрээнд "Голомт Капитал" ҮЦК ХХК нь дараагийн 6 сарын хугацаанд Монос Хүнс ХК-ийн хувьцаан дээр биржийн арилжааны цагийн 50-аас доошгүй хувьд хоёр талт буюу авах, зарах захиалгыг тасралтгүй байршуулж ажиллана.
Бусад тойм мэдээ
| Үнэт цаасны индекс тооцох журам шинэчлэгдлээ

“Үнэт цаасны индекс тооцох журам”-ын шинэчилсэн найруулгаар зөвхөн МХБ-д бүртгэлтэй хувьцаанд суурилсан индекс бус, гадаад, дотоодын зах зээлд бүртгэлтэй хувьцаа, бонд, ETF зэрэг бүх төрлийн үнэт цаасанд суурилсан индексийг шинээр үүсгэн тооцох боломж бүрдэж байна. Уг хэрэгсэл зах зээлд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид дэлхийн томоохон компаниудын үр өгөөжөөс хүртэж, багцаа олон улсын түвшинд төрөлжүүлэх боломж бүрдэж байгаа ба дотоодын хөрөнгийн зах зээлийн цар хүрээ, идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
| Өмнөговь аймгийн бонд

Өмнөговь аймгийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд санал болгосон нэг бүр нь 100,000 /зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 150,000,000,000 /нэг зуун тавин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл "Өмнөговь бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс UGB-BD-19/05/28-C0097-16 симболтойгоор эхлүүллээ.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд
| В.Путины БНХАУ-д хийсэн айлчлал ба хийн хоолойн асуудал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд хийсэн айлчлалаараа Хятадтай “бат бөх найрамдал”-аа дахин нотолж, худалдаа, боловсрол, технологи, цөмийн аюулгүй байдал зэрэг салбарыг хамарсан 40 гаруй хэлэлцээр байгууллаа. Гэвч Москвагийн гол хүлээлт байсан “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөлд бодит ахиц гарсангүй. Уг төсөл нь Оросын хувьд Европ руу чиглэсэн хийн экспорт буурсантай холбоотойгоор Хятад руу нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн чухал суваг гэж тооцогддог.
Монголоор дамжих “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлыг дурдсангүй.
2026 оны I–IV сард Хятад-Оросын худалдаа 19.7% өсөж, 85.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Орос шинэ эрчим хүчний зах зээл хайж байгаа бол Хятад үнэ, санхүүжилт, нийлүүлэлтийн нөхцөл дээр илүү давуу байр суурьтай байна.
Сүүлийн жилүүдэд Хятад-Оросын эдийн засгийн харилцаа улам идэвхжсээр байна. Тухайлбал, Хятадын Худалдааны яамны мэдээлснээр 2026 оны эхний дөрвөн сард хоёр улсын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 19.7% өсөж, 85.2 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн хоёр улсын жилийн худалдааны эргэлт гурван жил дараалан 200 тэрбум ам.доллар давсан байна. Талууд цаашид ч худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр зорьж буйгаа мэдэгдэв.
| Илон Маск дэлхийн анхны их наяд долларын хөрөнгөтөн болох уу?

SpaceX ирэх сард Nasdaq биржид SPCX тикерээр бүртгүүлэхээр төлөвлөж, роудшоуг 6-р сарын 4-нд, үнийг 6-р сарын 11-нд тогтоож, анхдагч арилжааг 6-р сарын 12-ноос эхлүүлэхээр байна.
Тус IPO-оор ойролцоогоор 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, компанийн үнэлгээ 1.75–2 их наяд ам.долларт хүрэх боломжтой.
SpaceX компани ирэх сард IPO хийснээр АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх хамгийн том анхдагч зах зээлийн санал болохоор байна. Тухайлбал, тус компани ирэх сард Nasdaq биржид SPCX тикерээр бүртгүүлэхээр төлөвлөж, роудшоуг 6-р сарын 4-нд, хувьцааны үнийг 6-р сарын 11-нд тогтоож, анхдагч арилжааг 6-р сарын 12-ноос эхлүүлэхээр байна. Тус IPO-оор ойролцоогоор 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, компанийн үнэлгээ 1.75–2 их наяд ам.долларт хүрч магадгүй бөгөөд хэрэв тус IPO амжилттай хэрэгжвэл Илон Маск хүн төрөлхтний түүхэн дэх анхны их наяд долларын хөрөнгөтэй хүн болох юм. Одоогоор Morgan Stanley, Bank of America, Citi, JPMorgan, Goldman Sachs зэрэг Америкийн тэргүүлэх зэргийн компаниуд гол зуучлагчаар ажиллаж байна.
| Nvidia компанийн I улирлын орлого хүлээлтээс давлаа

Nvidia компани I улирлын тайлангаа танилцуулж, нийт 81.62 тэрбум ам.долларын орлого, нэгж хувьцаанд тохируулсан дүнгээр 1.87 ам.долларын ашиг олсноо тайлагнасан нь зах зээлийн хүлээлтийг давжээ. Мөн дата төвийн орлого 75.2 тэрбум ам.долларт хүрсэн нь AI чипийн эрэлт хүчтэй хэвээр байгааг дахин баталлаа. Nvidia дараагийн улиралд 91 тэрбум ам.долларын орлого төсөөлж, 80 тэрбум ам.долларын хувьцаа буцаан худалдан авах төлөвлөгөөтэй байгаа ч хөрөнгө оруулагчдын хүлээлт хувьцааны үнэд аль хэдийн шингэсэнтэй холбоотойгоор тайлангийн дараа хувьцааны үнэ нь бага зэрэг суларлаа.
I улиралд 81.62 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох орлого нь 1.87 ам.долларт хүрсэн нь зах зээлийн хүлээлтийг давлаа.
Дата төвийн орлого 75.2 тэрбум ам.долларт хүрч, AI чипийн эрэлт хүчтэй хэвээр байгааг харуулсан ч өндөр хүлээлт хувьцааны үнэд аль хэдийн шингэсэн.
| Дотоод хөрөнгө оруулалт ☎️ - 77550077 | | Гадаад хөрөнгө оруулалт 📞 - 88772712 |

