УЛААНБААТАР БОНД

"УЛААНБААТАР БОНД"-ын захиалга эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2024.06.05-ны өдрийн 249 дүгээр тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024.05.31-ний өдрийн А/239 тоот тушаалаар бүртгэгдсэн “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024.06.20-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авах юм.

  • Нэр: Улаанбаатар бонд

  • Тоо ширхэг: 5,000,000 ширхэг

  • Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Нийт үнийн дүн: 500,000,000,000 төгрөг

  • Өгөөжийн хувь хэмжээ:

    • 1 жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг

    • 2 жилийн хугацаатай жилийн 13%-ийн хүүтэй 100 тэрбум төгрөг

    • 3 жилийн хугацаатай жилийн 14%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөг

  • Хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

  • Үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

  • Захиалга авах хугацаа: 2024.06.20 - 2024.06.26 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

”Улаанбаатар бонд”-ын татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.