- InvesCore Capital
- Posts
- Voyage IPO дуусахад 1 хоног үлдлээ
Voyage IPO дуусахад 1 хоног үлдлээ
Монгол Улсын савласан цэвэр усны хамгийн том бөгөөд анхны үйлдвэр
Монгол Улсын савласан цэвэр усны хамгийн том бөгөөд анхны үйлдвэрлэгч MGL aqua | Voyage-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа хаагдахад 1 хоног үлдлээ.
Компанийн сүүлийн 3 жилийн хугацааг нарийвчлан авч үзвэл бизнесээ 3 дахин тэлж, 200 гаруй ажлын байрыг бий болгож, улсын төсөвт нийт 14 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлээд байгаа юм. Мөн 2022 оны биет хэмжээгээрээ Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлийг тэргүүлэх буюу 32 орчим хувийг дангаар хангаж, компанийн ашигт ажиллагааг 5 дахин нэмэгдүүлээд байгаа юм.
Хүнсний салбар нь эдийн засгийн мөчлөгөөс үл хамаараад тогтвортой ажилладаг онцлогтой салбар юм. Ялангуяа савласан ус бол сүүлийн 10 жилд шингэн хүнсний салбар дундаа хамгийн өндөр өсөлтийг үзүүлсээр ирсэн бүтээгдэхүүний төрөл юм.
Сүүлийн үеийн хэрэглэгчид ч эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж савласан усыг түлхүү хэрэглэх хандлагатай болсноор ирээдүйд савласан усны салбар өндөр өсөлтийг үзүүлэх төлөвтэй байна. Мөн “Voyage” үйлдвэрийн хүчин чадал нь Монгол Улсын нийт савласан цэвэр усны хэрэглээг бүрэн хангах боломжтой хамгийн том цэвэр усны дагнасан үйлдвэр гэдгээрээ онцлогтой.
Иргэд, хөрөнгө оруулагч та бүхэн ЭНД дарж MGL aqua | Voyage-ийн IPO захиалгаа өгөх боломжтой.
Нэгж хувьцаа: 174 ₮
Татан төвлөрүүлэх дүн: 15.2 тэрбум ₮
Санал болгох хувь: 26.73%
Захиалгын хугацаа: V/15 - V/21